Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтуудыг Улаанбаатарт зохион байгуулна

Б.Манлай
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо(МСБХ)-ноос 2025 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн(АШТ)-ий урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтуудыг эх орондоо хийх саналаа Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо буюу ФИБА-д илэрхийлжээ. 

Уг хүсэлтэд ФИБА-гаас зөвшөөрсөн хариу өгч, 2023 оны хоёрдугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотод хоёрдугаар тойргийн тоглолтуудыг зохион байгуулах эрх олгосноо өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна.

Тус тэмцээнд Монгол, Тайланд, Малайз, Гуам, Хонконг, Сингапурын багууд өрсөлдөж шилдэг дөрвөн баг дараагийн шатанд тоглох эрхийг авна гэж МСБХ-ноос мэдээлэв.