Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингис хаан шударга ёс, эв эеийн сэтгэлгээг төрийн бодлогын ёс суртахууны үндэс, хөдөлшгүй зарчим болгон тунхагласан"

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлынхоо уламжлалыг нандигнан, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд эхэллээ. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.1-д “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно.” гэж заасан байдаг. 

Хүндэтгэлийн хуралдаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн Цэцийн дарга, үе үеийн төрийн тэргүүд, "Чингис хаан" одонт эрхмүүд, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд уригдан оролцлоо. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ жил Эзэн хааны түмэн өлзий гийсний 860 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан УИХ хүндэтгэлийн хуралдаанаа хийж байна. Их эзэн Чингис хаан шударга ёс, эв эеийн сэтгэлгээг Монгол төрийн бодлогын ёс суртахууны үндэс, хөдөлшгүй зарчим болгон тунхагласан. Үүнийхээ хүчээр дэлхийн бодлогын тодорхойлогч Эзэнт гүрнийг байгуулж, улмаар энэ ертөнцөд 140 гаруй жил амар амгаланг тогтоосон билээ " гэв.

Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсний дараа өндөрлөлөө.

Шууд үзэх: 
https://fb.watch/g_GPzBN8IV/