Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

М банк М Гарьд баг Дээд лигийн шинэ улиралд хамтрахаар боллоо

ikon.mn
2022 оны 11 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Банк санхүүгийн салбарт шинэ цагийг авчрахаар ирсэн М банк нь сагсан бөмбөгийн М Гарьд багтай Үндэсний Дээд Лигийн 2022-2023 оны улиралд хамтрахаар боллоо.

Ийнхүү хамтралынхаа хүрээнд Дээд лигийн гурван удаагийн аварга М Гарьд баг шинэ нэр, шинэ өнгө төрх, өмсгөл, шинэ бүрэлдэхүүнтэйгээр хүчээ зузаатган, аваргын төлөөх аялалаа М банктай хамт эхлүүлж байна.

зураг
 

М банк нь салбаргүй, бүрэн дижитал дээр суурилсан шинэ үеийн банк. Хэрэглэгч хүссэн газраасаа, цагт баригдалгүй, дугаарлах шаардлагагүйгээр банкны бүтээгдэхүүн үйлчилгээг онлайнаар авах боломжтой.

Салбартаа өөрчлөлт шинэчлэлийг авчрахаар ижил зорилгыг тээсэн М банк болон М Гарьд багийн хамтрал Монголын сагсан бөмбөгийг дараагийн түвшинд гаргахад чиглэх болно. Өндөр түвшний тоглолт, шинэлэг өнгө төрхтэйгөөр Үндэсний Дээд Лигээр удахгүй уулзацгаая.

М Гарьд багийн дээш тэмүүлэх цаг нь ирлээ.

ФОТО:
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.