Х.Ганхуяг: Гандан орчмын айл өрхүүд төвийн шугамд холбогдож, хувийн байшиндаа таатай амьдрах нөхцөл бүрдлээ
Одоогоос 200 гаруй жилийн өмнө буюу 1800-д онд Гандантэгчэнлин хийд байгуулагдаж өдгөө жуулчдыг хамгийн ихээр татдаг газруудын нэг болсон. Гэвч жуулчид зорин ирдэг Гандан орчимд одоог хүртэл нүхэн жорлон үнэртэж, ойр орчмын иргэд төвийн шугам сүлжээнд холбогдож чадалгүй өнөөдрийг хүрч байна. Социалист нийгмийн үед ч тэр ардчиллын 32 жилд ч тэр ажил болоогүй энэ асуудал олон жил яригдсаар ирсэн.
Тэгвэл дээрх бүсийг шугам сүлжээнд холбох ажлыг 2021 оноос эхлүүлж өнөөдөр бодитоор биеллээ оллоо. Баянгол дүүргийн 16-р хороо, Гандан
Өнгөрсөн жил Засгийн газар Гандантэгчэнлин хийдийг аялал жуулчлалын бүс болгохоор зарлаж улсын төсөвт шаардлагатай хөрөнгө оруулалтыг тусгуулж чадсан гэдгийг ч хэлсэн юм.
Энэ хүрээнд Гандан орчмын айл өрхүүд хувийн байшиндаа цэвэр бохирын асуудлаа шийдэж, төвийн дулаанд холбогдоод зогсохгүй жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэх боломж нөхцөлийг ч нээж өгчээ. Тус бүсэд оршин сууж байгаа 1700 орчим айл өрхүүд бизнес эрхэлж амьдрах нөхцөлөө сайжруулах боломж бүрдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
