Сүүлийн өдрүүдэд банк, санхүүгийн салбарын хоёр том бизнесмэн ОХУ-ын иргэний харьяаллаас гарч байгаагаа зарлаад байна.
Тэдний нэг нь Оросын хамгийн том хувийн банкны үүсгэн байгуулагч Олег Тиньков, нөгөө нь финтек салбарын Revolut компанийн үүсгэн байгуулагч Николай Сторонский байв.
Тиньковын хувьд Даваа гарагт шийдвэрээ зарлаж, үүсгэн байгуулсан банкнаасаа Tinkoff брэндийг салгаж авах ажлыг эхлүүлснээ мэдэгдсэн юм.
Тэрбээр Украинд явуулж буй Оросын эрх баригчдын дайныг эсэргүүцэж байгаагаа өмнө нь илэрхийлж байв.
Бизнесмэнүүдийн иргэний харьяаллын талаар өчигдөр сэтгүүлчдийн асуултад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хариулахдаа “Энэ бол тэдний эрхийн асуудал. Миний мэдэж байгаагаар тэд одоо энд ямар нэг бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засагт тэдний ямар ч оролцоо байхгүй болсон” гэжээ.
Эх сурвалж: ТАСС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!