Богд хааны ордон музейн "Хааны ордны намар" уламжлалт нээлттэй өдрүүд энэ сарын 13-16-нд болж байна.
Энэ хугацаанд тасалбарын үнээ бууруулах, зоог барих уламжлал танилцуулах болон урлагийн тоглолт, номын нээлт зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах аж.
Тодруулбал, Богд хааны ордон музейг зорин ирж байгаа үзэгчдээ зориулан энэ сарын 13-16-нд насанд хүрсэн хоёр үзэгч бүрийн нэгэнд нь үнэгүй буюу хоёр хүн тутамд тасалбарын үнийг 50 хувь хөнгөлж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.
Богд хааны ордон музейн ажилтны тайлбарласнаар "Нээлттэй өдрүүдийн хөтөлбөрт арга хэмжээ нь өнөөдөр болон маргааш үргэлжилнэ. Амралтын өдрүүдэд иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!