Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

108 боть, 50 багц "Монгол Ганжуур" судрыг Монголын сүм хийдүүд, ТББ-уудад түгээв

ikon.mn
2022 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг-Монголын “оюун санааны хэлхээ холбоо”-г тасралтгүй бэхжүүлж, “соёлын хэлхээ холбоо”-гоо бататгах зорилгоор Энэтхэгийн Элчин сайдын яам, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран тус бүр 108 боть, 50 багц "Монгол Ганжуур" номыг түгээх ёслолыг зохион байгууллаа. 2022 оны 10-р сарын 9-ний өдөр Ашвин Пурнимагийн тэргэл сарны бэлгэт сайн өдөр "Монгол Ганжуур" (Бурхан Буддагийн орчуулсан сургаал)-ыг Монголын сүм хийд, ТББ-д хүргүүлэв.

Уг арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын дэд сайд М.Батбаяр, профессор Сачидананд Жоши, Индира Гандигийн Үндэсний Урлагийн Төв (IGNCA)-ийн нарийн бичгийн дарга, доктор Ашиш Бхаве зэрэг 500 орчим төр шашны төлөөлөл болон сүсэгтэн олон оролцжээ.

IBC-ийн гишүүн, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монголын сүм хийдийн хамба лам нар болон МУИС, Үндэсний номын сан, Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн төлөөллүүд энэхүү арга хэмжээнд оролцсон ба Линг Римпочи албан тушаалтнууд болон лам нарын хамт энэхүү баярт үйл явдлыг тэмдэглэхээр Энэтхэг Улсаас хүрэлцэн ирсэн байна.

зураг
 
зураг
 

Эдгээр Монгол Ганжуурыг Индира Гандигийн нэрэмжит Үндэсний Урлагийн Төв (IGNCA) нь Энэтхэгт Монголын бурхны шашныг онцгойлон сонирхдог Энэтхэгийн нэрт түүхч, профессор Рагу Вирагийн 68 жилийн өмнө авч явсан ховор бичил киног ашиглан Энэтхэгт дахин хэвлүүлсэн бөгөөд хүү Профессор Локеш Чандрагийн хамт энэхүү төслийг хэрэгжүүлсэн аж.

Гэгээн Монгол Ганжуур нь Төвд хэлнээс сонгодог Монгол хэл рүү хөрвүүлсэн Монголын Буддын шашны номын эхний хэсэг бөгөөд 108 боть юм. Түүний орчуулга 14-р зуунаас эхэлж, 17-р зуунд Лигдэн хааны (1588-1634) үед бүхэлд нь орчуулж дуусгажээ. Монгол Ганжуурын энэ хувилбар нь 1717-1720 онд Чин гүрний гурав дахь эзэн хаан Энх-Амгалангийн үед (1654-1722) хэвлэмэл самбараар 108 боть хэвлэгдсэн байна.

Монголын ариун дагшин Ганжуурыг анх 1973 онд Энэтхэгт дахин хэвлэж, дэлхийн номын сангууд болон Буриад, Халимаг, Забайкалье дахь Буддын шашны олон сүм хийдэд тараажээ. Хоёр дахь дахин хэвлэх ажлыг Энэтхэгийн Соёлын яамнаас 2019 онд гар бичмэлийн үндэсний төлөөлөгчийн газрын дэргэд эхлүүлсэн бөгөөд Монгол Ганжуурын 5 боть анхны багцыг 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковинд гардуулан өгсөн. 

зураг
 

Өнгөрсөн долоо хоногт IGNCA-ийн профессор Сачиданд Жоши Монголд хийсэн айлчлалынхаа хүрээнд МУИС, Шинжлэх ухааны академи (ШУА), Гандантэгчэнлин хийд, Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуультай харилцан туршлага солилцох, чадавхжуулах, монгол мэргэжилтнүүдийг сургах зорилгоор хамтын ажиллагааны дөрвөн гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн "Санскрит-Монгол толь бичиг"-ийг хэвлүүлэх саналыг IGNCA, Гандантэгчэнлин хийдийн хооронд тохиролцсон байна.