ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

"ЭМД-ын шимтгэл төлдөг иргэд улсын эмнэлэгт жилд гурван шүдээ үнэгүй эмчлүүлэх боломжтой"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээ ЭМДҮЗ-ийн тогтоолоор зохицуулагддаг байна. 

Иргэн даатгуулагч амбулаторийн амны хөндийн тусламж, үйлчилгээг улсын эмнэлэг, аймгийн болон дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрийн өмчийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгээс авах боломжтой.

ЭМД-ын сангаас жилд гурав хүртэлх шүдний цогц тусламж үйлчилгээг 100% санхүүжүүлдэг. Ингэхдээ нэг шүдний эмчилгээг 48,000 төгрөгөөр тооцдог хэмээн ЭМДЕГ-ын ОНХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Доржханд хэллээ.

Өөрөөр хэлбэл ЭМД-ын шимтгэл төлдөг бол улсын эмнэлэгт гурван шүдээ үнэгүй эмчлүүлэх юм байна.

Түүнчлэн жирэмсэн эхийн хяналтын багцыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа