Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

GS25 хамгийн хурдан хугацаанд 100 салбар нээсэн сүлжээ дэлгүүр боллоо

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 9 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Үйлчилгээний стандарт, ая тух, найрсаг байдлаараа дэлхийд тэргүүлэгч олон улсын сүлжээ GS25 дэлгүүр Монголд анхны салбараа өнгөрсөн оны 5 сард нээсэн билээ. Энэ хугацаанд хэрэглэгч бидний завгүй амьдралд хэрэгтэй бүхнийг замд дайж, эрүүл, шинэ, найдвартай хоол хүнсээр ханган, ая тухыг бодитоор мэдрүүлсээр, амьдралын хэмнэлийн салшгүй нэгэн хэсэг, ая тух мэдрүүлдэг хайртай брэнд маань болжээ.

GS25 дэлгүүр нь анх нээгдсэн цагаасаа хойш өдөр бүр 1+1, 2+1 урамшуулалтай байдаг ба хэрэглэгчид худалдан авалт бүрдээ оноо, стикер цуглуулан, хэрэглээ бүрээсээ хөнгөлөлт эдэлж, сонирхолтой бэлгийн эзэд болох боломжтой байдаг. Үүнээс гадна тэд бүх салбарууддаа төлбөрийн бүх шийдлийг нэг дор цогцлоож, хэрэгцээт нэгжээ авах, автобусны картаа цэнэглэх зэрэг өдөр тутмын амьдралыг хялбаршуулсан олон үйлчилгээг санал болгож, хэрэглэгчдэдээ хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлж чаджээ.

зураг
 
зураг
 

Тэдний бас нэгэн онцгой давуу тал бол дижитал хэрэглээг дэмжсэн дэлгүүрийн төгс аппликейшн юм. Тус апп-ыг ашиглан хайртай дотнын хүмүүстээ бэлэг илгээх, Даваа гараг бүр бэлэгтэй тоглоом тоглох, урамшуулалд авсан бүтээгдэхүүнээ “Миний хөргөгч” хэсэгтээ хадгалж хүссэн үедээ ашиглах зэрэг олон сонирхолтой цэсүүдтэй бөгөөд, аль хэдийн 175 мянган идэвхтэй хэрэглэгчтэй болоод амжжээ.

Ийнхүү хэрэглэгчдэдээ ая тухыг бодитоор мэдрүүлж, амьдралын хэмнэлийг нь хялбар, шинэлэг байлгах зорилготой GS25 дэлгүүр маргааш буюу 9 сарын 30-нд Налайхад 100 дахь салбараа нээж байна. Ийн ердөө 18 сарын дотор буюу хамгийн хурдацтай өргөжин тэлж, 100 салбар нээсэн ая тухтай дэлгүүр боллоо.

Налайхад байрлах “Замд гаръя” нэртэй 100 дахь салбараар нээлтийн өдөр үйлчлүүлсэн бүх хэрэглэгчдийг GS25 болон харилцагчдын зүгээс бэлдсэн онцгой гарын бэлэг, төрөл бүрийн 1+1 урамшууллууд хүлээж байгаа тул нээлтийн үеэр заавал зочлохыг танд зөвлөж байна.

зураг
 

Түүнчлэн уг баярыг тохиолдуулан бүх салбаруудаар “Уншуулаад, урамшуулъя” аяныг эхлүүлж байгаа бөгөөд нийт 30 хоног үргэлжилж, 36 хэрэглэгчид бөөн бөөн бэлгийн эзэд болох юм. Урамшуулалт аяны хугацаанд 10 хоног тутамд 12 бэлгийн эздийг тодруулж Airpods Pro, Dell Inspiron 15 зөөврийн компьютер, 1 сарын CAFE25 латте-н эрхийн бичиг зэргийг бэлэглэх болно.

Урамшуулалт аян нь 9 сарын 30-наас 10 сарын 29-ний хооронд үргэлжлэх бөгөөд, 10 хоног тутам буюу 10/10, 10/20, 10/31-ний өдрүүдэд бэлгийн эздийг GS25mn фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

зураг
 

Урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

  1. 10’000₮-с дээш худалдан авалт хийсэн баримт бүрд 1 эрх үүснэ.
  2. Худалдан авалт хийхдээ GS25 апп-ын QR код уншуулснаар таны эрх идэвхэжнэ.
  3. Урамшууллын эрх нь тухайн 10 хоногтоо хүчинтэй.

Та өөрийн цуглуулсан урамшууллын эрхүүдээ GS25 апп-ын “Миний урамшуулал” хэсгээс харах боломжтой.

Урам зоригтойгоор 100 салбар дэлгүүр нээн урагшлах GS25 дэлгүүрээр зочилж, урамшуулалт аянд нь идэвхтэйгээр оролцож, төрөл бүрийн бэлгийн эзэн болж, шинэ содон бүхнийг биеэр мэдрэх боломжийг хэрэглэгч танд үлдээлээ. 100 дахь салбар дэлгүүрээр тавтай морилж, хэрэглэгч танд бэлдсэн онцгой бэлэг, урамшууллуудтай хамт байгаарай.

“Замд гаръя” нэртэй 100 дахь салбарын хаяг: Налайх дүүргийн 1-р хороонд байрлах ТЭС шатахуун түгээх станцын зүүн талд

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.