Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэн баян бол Монгол баян"

ikon.mn
2022 оны 9 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг
Г.ГАНЗОРИГ, Гүйцэтгэх захирал, Мандал Ассет Менежмент

- Сайн байна уу? Юуны түрүүнд сүүлийн үед тренд болоод буй “Мандал Хуримтлал” гар утасны аппликэйшний талаар ярилцлагаа эхэлье? Танайх хэр удаан энэ аппликэйшн дээр ажиллав?​

Сайн байна уу? Томоор нь харвал Мандал Хуримтлал аппликэйшн гарахад 20 гаруй жил зарцуулагдсан. Яагаад тэгж хэлж байна гэхээр манай групп сүүлийн 20 жилийн хугацаанд Монголын иргэд яагаад хуримтлалгүй байгаа талаар судалсан. Би сүүлийн 10 жилд нь хамт байлаа л даа. Олон улсад иргэд нь өөрийн гэсэн хуримтлалтай түүгээрээ тэтгэвэрт гардаг, түүгээрээ аялж зугаалдаг, түүгээрээ сайхан амьдардаг аж. Гэтэл бид байдаггүй. Нэг талаасаа манайд хуримтлал гэх зүйлийн мөн чанарыг, тэр өгөөжөөс өгөөж бодоод буй хуримтлалын хүчийг ойлгодоггүй. Нөгөө талаас үүнийг нь ч санхүүчид тэр болгон ярьдаггүй, мөн үүнд тохирсон хуримтлалын платформ байдаггүй байсан. Энэхүү байдлыг л эцэс болгох гэж хичээж буй хэрэг. Манай “Мандал Хуримтлал” аппликэйшн нь бүх хүнийг л хуримтлалтай болгох зорилготой, үүний л төгс шийдэл болсон эд дээ. ​

- Та хуримтлалын хүч гээд дурдаад өнгөрлөө. Тэр яг юу билээ? Надад бол их хол сонсогдож байна.​

Хол сонсогдох нь аргагүй. Гаднынхан бол сайн мэднэ. Жишээ нь алдарт Алберт Эйнштэйн хүртэл хэлж байсан “Хуримтлалын хүч бол дэлхийн найм дахь гайхамшиг аж. Түүнийг ойлгосон хүн тэрийг хүртэж амьдарна. Ойлгоогүй нэг нь харин түүнийг төлж амьдарна”. Энэ нь юуны тухай яриад байна аа гэхээр өгөөжөөс өгөөж олохыг хэлж байгаа юм. Та сар бүр 300 мянган төгрөг тогтмол хуримтлуулахаар боллоо гэж саная. Таны хамгийн эхэнд хуримтлуулсан 300 мянган төгрөг хоёрдох сард өгөөжөөрөө нэмэгдэнэ. Гурав дахь сардаа өгөөжөөс нь дахин өгөөж бодогдон нэмэгдэнэ. Ингээд таны сар бүр хийсэн мөнгө мөн л адилхан өгөөжтэй, бас өгөөж нь өгөөжтэй ажиллана. Ингэж явсаар эцэстээ 800 гаруй сая төгрөгтэй болох ба та ердөө 10 орчим хувийг нь л өөрөө хийсэн байх болно. Харин үлдсэн 90 гаруй хувь нь танд санхүүгийн зах зээл хийж өгдөг юм. Үүнийг л Хуримтлалын Хүч буюу англиар “Power of Compounding” гээд байгаа хэрэг. Энэ талаар Мандал Санхүүгийн Нэгдлийн үүсгэн байгуулагч Ө.Ганзоригийн бичсэн Мөнгөний Менежмент номоос илүү дэлгэрэнгүй унших хэрэгтэй байх. ​

- Тэгэхээр би 80 сая төгрөг хуримтлуулж чадвал надад 810 сая төгрөг өгөх юм уу? Тэр боломжтой юм уу? Надад нэг итгэмээргүй л санагдаж байна.​

Боломжтой байлгүй яах вэ. Энэ нэг тийм дэлхийд байхгүй зүйл биш шүү дээ. Тэтгэврийн Хуримтлал, Байрны Хуримтлал гээд дэлхий даяар хүмүүс яг л энэ зарчмаар явдаг. Тэгээд их хэмжээний хөрөнгө, мөнгөтэй болдог. Харин энэхүү хуримтлалын хүчийг мэдрэхийн тулд гол нь тууштай байж, урт хугацаанд л сэтгэх хэрэгтэй дээ. ​

- Та 810 сая төгрөгийг санхүүгийн зах зээл хийж өгдөг гээд ярилаа. Тэр нь ямар учиртай вэ? ​

Аппликэйшн дээрээ бид хуримтлал үүсгэх үед тэр нь цаашдаа хувьцаа, бонд худалдан авч байдаг гэсэн үг л дээ. Тэндээсээ өгөөж бодож байгаа юм. Мэдээж үүнийг хийхэд цаана нь нүсэр процесс явагдаж байгаа. Аппликэйшний ар талыг нь Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр зохион байгуулсан юм. Тийм болохоор бүхий л гүйлгээ, бүртгэлийг Кастодиан банкнаас хийдэг ба бүх зүйлийг Санхүүгийн Зохицуулах Хорооны хяналт доор хийдэг гэсэн үг. Түүнчлэн жил бүр хөндлөнгийн аудит ордог. Зөвхөн наад тал нь аппликэйшн харагдаж байгаа боловч үүний цаана төрийн зохицуулалт, олон талын оролцоо бүхий санхүүгийн том систем бий. ​

- Нэг талаас энэ маань нарийн зохицуулалттай санхүүгийн бүтээгдэхүүн, нөгөө талаас хэрэглэхэд хялбар аппликэйшн болсон юм байна. Би жишээ нь өдөр бүр өөрийн хуримтлалаа шалгаад, өдөр бүр мөнгө нэмээд явж болох уу?​

Болно болно. Та өдөр бүр өөрийнхөө хуримтлалыг хэрхэн өсөж байгааг хянаад явах боломжтой. Харин бидний төсөөлөөгүй байсан нэг зүйл юу байна гэхээр хүмүүс өдөр бүр хийх хуримтлалыг их сонирхдог юм билээ. Өдөр бүр 10 мянган төгрөг картаасаа хуримтлалдаа татуулах сонголт хамгийн их ашиглагдаж байсан. Үүний дараа сард хоёр удаа гэсэн сонголтыг бас хийж байсан. Яг цалин буухтайгаа зэрэгцүүлж тэгж хийж байна лээ. Бидний зүгээс хүн өөрийнхөө л зорилго, санхүүгийн боломжид тулгуурлан хуримтлалаа үүсгэдэг байгаасай гэж хүссэн. Хүмүүс түүний дагуу зарим нь их дүнгээр, зарим нь бага дүнгээр хуримтлалаа үүсгээд явж байна. ​

- Хүмүүс яагаад шуураад байсныг одоо ойлгож эхэлж байна. Би хэрэглэж үзсэн л дээ. Маш хялбар юм билээ. Нэр нь хүртэл хуримтлал гээд хайхаар Appstore-с гараад ирж байсан. Танд энэ аппликэйшн дээрээ нэмж хэлэх зүйлс байна уу?​

Олон жил ажиллаж эцэст нь аппликэйшнаа өлгийдөж аваад, хүмүүсийн эерэг сэтгэгдлүүдийг харах үнэхээр урамтай байна. Гараад удаагүй шууд хамгийн өндөр таталттай байгаа аппликэйшн дунд орсон байсан. Хамгийн гол нь манай хамт олон нийгэмдээ сайн сайхан зүйл бүтээж байгаадаа бахархалтай байна. Манай хуримтлалын аппликэйшн олон хүнийг тэрбумтан, хөрөнгөтэй, мөнгөтэй болгоно гэдэгт итгэлтэй байна. Яг үнэндээ амьдралын дийлэнх асуудал мөнгө, хөрөнгө байхгүйтэй л холбоотой байдаг. Хуримтлалтай хүмүүсийн ирээдүй улам бүр найдвартай бас аз жаргалтай болно. Энэ нь нийлээд нийгэмд эерэг өөрчлөлт болно. Таны, миний хүүхдүүд амьдрах нийгэм юм шүү дээ. Бид ирээдүйг гэрэлтүүлж байх учиртай. Үгүй мөн. Та үүний нөлөөг нэг төсөөлөөд үзээрэй. ​

- Тийм ирээдүйг би ч гэсэн хүсэж байна. Таныг ингээд хэлэхээр би өөртөө зориулаад хуримтлал хийх нь бусдад ч гэсэн эерэг нөлөө үзүүлэх юм байна гэдгийг ойлгож байх шиг. Нээрээ л бүх хүн хөрөнгө, мөнгөтэй болбол сайхан. Хоёулаа яриагаа танай “Мандал Ирээдүйн Өсөлт” Хөрөнгө оруулалтын сангийн тухай үргэлжлүүлье гэж бодож байна. ​

2021 онд байгуулсан “Мандал Ирээдүйн Өсөлт” хөрөнгө оруулалтын сан маань өдгөө жил гаруй хугацаа болж байна. Өнгөрсөн жилийн хугацаанд чамгүй ажилттай, тогтвортой, өгөөжтэй жил байлаа. Анх манай санд 7000 гаруй хүн хөрөнгө оруулсан ч өдгөө бид 8500 гаруй хөрөнгө оруулагчтай айл болж, улам бүр өргөжсөөр л байна. Бид Банкны IPO-г угтаж үйл ажиллагааг эхэлсэн бөгөөд энэ намар гурван ч банк IPO хийх нь тодорхой байгаа. Тэгэхээр тун удахгүй банкны хөрөнгө оруулалтуудаа хийх нь. Одоогоор манай хөрөнгө оруулалтын багц маань илүү тогтмол орлоготой үнэт цааснуудаас бүрдсэн байдалтай байна. Энэхүү хөрөнгө оруулалтын сан маань Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын сан төдийгүй, Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн том айл юм шүү дээ. Нэг зорилгын төлөө нэгдсэн, 8500 хүн гэдэг бол энэ зах зээлд өмнө нь байгаагүй үзэгдэл, том итгэл. Манай сангийн уриа “Олны Хүч Оломгүй Далай”.​

- Санхүүч хүн гэхээр өдөр шөнөгүй тоо бодсон хүн байдаг байх гэсэн маш эрч хүчтэй, урам зоригтой хүн юм. Таныг анх Eagle телевизийн шинжээчийн цагаар эдийн засаг ярьж байхад тань үзэж байсан. Та санхүү, эдийн засгийн нэвтрүүлгээ цаашид хийх үү? ​

Олон нийтийн санхүүгийн боловсрол нэмэгдэх нь улсын хөгжилд сайнаар нөлөөлдөг тухай судалгаа байдаг. Тийм болохоор тус ажилд өөрийнхөө хувь нэмрийг оруулж буй маань тэр. Цаашдаа ч хийх байх. Яг одоогоор ийм, тийм гэж хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ одоо ч гэсэн би санхүү, эдийн засгийн нийтлэл, нэвтрүүлгүүд хийсээр л байгаа. Энэ жил “Том Тоо” нэвтрүүлгийн эхний улиралд зориулан 14 дугаар гаргасан. Дандаа л санхүү, эдийн засгийн мэдлэг болох зүйлс байгаа. Та бас сонирхоод үзээрэй. ​

- Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Амжилт Хүсье.​

Баярлалаа. Та бүхэнд ч бас​


Хуримтлалын хүчийг мэдрэх бол бидэнтэй нэгд: www.facebook.com/groups/

Апп-аа тат. Хуримтлалын хүчийг Мандалаас мэдэр

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.