Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банк Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 9 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын банк санхүүгийн зах зээлд өсөлтийн хурдаараа тэргүүлж буй Капитрон банк нь бүхий л харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэхээр зорин ажилладаг. Энэхүү зорилтынхоо хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ санхүүгийн хэрэгцээг хангах үүднээс Монголын уул уурхай салбарын тэргүүлэгч Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллах гэрээг өнөөдөр шинэчлэн үзэглэлээ.

Энэхүү хамтран ажиллах гэрээ нь тус компанид бараа, ажил үйлчилгээ нийлүүлж буй 1000 орчим дотоод, гадаадын компани, иргэдэд “авлага барьцаалсан зээл”-ийг хүү шимтгэлийн нэн таатай нөхцөлөөр олгох үйл ажиллагааг урт хугацаанд хэвээр хадгалах юм.

Мөн Капитрон банкны хувьд “Авлага барьцаалсан зээл”-ийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 95 хувь хүртэл, зээл олголтын шимтгэлгүйгээр олгодгоороо онцлогтой бөгөөд эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед  Оюу Толгой ХХК-тай өмнө нь байгуулсан гэрээний нөхцөлийг хэвээр хадгалж байгаад харилцагчдын хувьд талархалтай байна.

Капитрон банкны санхүүгийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж, банкны системд эзлэх байр суурь тэлсээр өнөөдрийн байдлаар 1.6 их наяд төгрөгийн активтай, дүрмийн санг 100.0 тэрбум төгрөгт хүргэж, санхүүгийн чадамжаа нэмэгдүүлсний зэрэгцээ Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган ажиллаж байна.
 

Ухаалаг ирээдүйн зүгт
КАПИТРОН БАНК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.