Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Болдбаатар: Сайн дурын цэрэгт бүртгэнэ гэх хуурамч мэдээллийг тагнуулын байгууллагаар шалгуулна

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамдын логог ашиглан, сайн дурын гэрээт цэрэг татлага болох гэж байгаа гэх мэдээлэл цахим орчинд тараад буй.

Уг худал мэдээлэлтэй холбогдуулан Батлан хамгаалах яамнаас албан ёсны тайлбар хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/fzEQHZ3HTo/

Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар “2022 оны есдүгээр сарын 15-ны өдөр сошиал орчинд Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яамны логог ашиглан сайн дурын цэрэг татлага явуулж байна гэдэг хуурамч мэдээлэл гаргаж эхэлсэн. Энэ мэдээлэл бол хуурамч.

Үүнийг гарсны дараа бид тодорхой байгууллагуудтай харилцаж мэдээлэл авч байгаа. ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн аттещегаас тодруулахад “Энэ бол ор үндэсгүй мэдээлэл” гэдэг хариулт өгсөн.

Хоёрдугаарт, бид хууль, хяналтын байгууллага руу хандаж, хуурамч мэдээлэл тараасан хүмүүсийг олуулахаар хандсан.

Энэхүү хуурамч мэдээлэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой, цаашид хор хөнөөл учруулж болохуйц мэдээлэл. Үүний эзэн холбогдогчийг тагнуулын байгууллага тогтооно.

Энэ бол Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах, цаашлаад төрийн бодлогыг илт эсэргүүцсэн санаатай үйл ажиллагаа юм" гэлээ.