ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Starlink, Apple компаниуд iPhone-ийг хиймэл дагуулд холбох талаар ярилцаж байгааг Илон Маск мэдээлэв

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск тус компанийн хиймэл дагуулын интернэтийн салбар Starlink хамтын ажиллагааны талаар Apple компанитай хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлжээ.

“Бид Apple-тай Starlink холболтын талаар тун ирээдүйтэй яриа хэлэлцээ хийлээ. iPhone-ий баг үнэхээр ухаалаг юм” гэж тэр өчигдөр Твиттер хуудсандаа бичсэн байна.

Apple компани энэ долоо хоногт iPhone 14 ухаалаг гар утасны загвараа зах зээлд танилцуулсан билээ. Ингэхдээ сүлжээгүй газраас хиймэл дагуулын холболт ашиглан яаралтай тусламж дуудах боломжийг бүтээгдэхүүндээ анх удаа нэвтрүүлснийг зарласан юм.

“Хэрвээ гар утасны техник болон программ хангамжийг хиймэл дагуулын дохиотой нийцэж ажилладаг болговол Starlink нь үүрэн холбооны станцын үүргийг бүрэн гүйцэтгэж чадах юм” гэж Маск цааш нь бичжээ.

Хэрвээ Apple хүсвэл iPhone-ий системд өөрчлөлт оруулаад Starlink-ийн хиймэл дагуулуудтай холбож чадах мэт эндээс харагдаж байна.

Өнгөрсөн сард АНУ-ын үүрэн холбооны T-Mobile компани сүлжээ нь хүрдэггүй газарт үйлчлүүлэгчдэдээ Starlink-ийн хиймэл дагуулын холболт санал болгохоор ажиллаж эхэлснээ зарласан юм.

Starlink-ийн интернэт холболтыг аялал жуулчлалын компаниуд ч бас үйлчилгээндээ нэвтрүүлж эхлээд байна.

Энэ оны дөрөвдүгээр сард Hawaiian Airlines компани нисэх онгоцнууддаа Starlink-ийн тусламжтай Wi-Fi үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан юм.

Өнгөрсөн сард Royal Caribbean Cruises компани далайн аяллын хөлгүүдээ Starlink-ийн интернэтэд холбох гэрээг байгуулжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [64.119.29.2] 2022/9/13
9911-тэнгүүд минь яаана даа, одоо тэнгэрийн үнэтэй байгаа дээр нь зарцгаасан нь дээр юм бишүү. Авах тэнэг нь олдох байлгүй. Удахгүй бид ямар нэгэн үүрэн холбооны оператор дээрх утасны дугаараар биш, старлинк дээрх өөрийн бүртгэл, аккаунтаар холбоо барьцгаадаг болох нь ээ.
6 | 0 Хариулах
Pee [202.55.191.130] 2022/9/19
Yaaa, ene Musk zaluu Apple 2 delhiig uurchilj bna daa. bas l aguu muruudul, aguu zorilgo shdee!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/9/12
Хэрэв spaceX apple 2 хамтраад самсунг болон бусад компаниудтай хамтрахгүй гэвэл бусад нь apple-тай өрсөлдөж чадахгүй. Жишээ нь монголд гэхэд сүлжээ ордоггүй газар дуудлага хийж болно гэвэл iphone ялах нь тодорхой биздээ
3 | 0 Хариулах
Зочин [76.245.12.148] 2022/9/12
Shuud utastai holbogdoh yumiig bas l gazart stants barij vvren holbooniihontoi holbono geh bhdaa “tsahim mongol” maani?!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.66] 2022/9/10
Манай МАНгар дарга нар хичнээн хичээв ч технологийн дэвшлийг зогсоож чадахгүй. Та нарын Моби, Юни, Скай, Жи бүгд нэг өдөр хэнд ч хэрэггүй хог болно оо. Тэр өдөр тун удахгүй. 9911 ч бас адилхан. Факсын аппарат алга болсон шиг утасны дугаарууд бас алга болно.
9 | 3 Хариулах
Зочин [66.181.161.75] 2022/9/11
Uneeeen
1 | 0 Хариулах
Зочин [202.21.105.6] 2022/9/11
Tgd booj haagad bas oruulahguildee
0 | 0 Хариулах
Pee [202.55.191.130] 2022/9/19
Sansar hongor mini, yamar zoontog hiiltei ni bish dee kkk
0 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2022/9/12
харанхуй орктой юу ч ярихав дээ
0 | 2 Хариулах
OYUKA [202.5.205.34] 2022/9/10
Starlink baba orosiin ym goy ahhahaah
0 | 3 Хариулах
Зочин [202.9.46.59] 2022/9/10
Хөгжил дэвшил бүтээн байгуулалтууд уул уурхайн олборлолтууд хүн төрөлхтний хязгааргүй их шунал хязгааргүй их хэрэглээ дэлхийг сүйрэлд хүргэж байна. Хүн төрөлхтөн эх дэлхийн нөөц баялаг хэзээ ч дуусахгүй юм шиг аашилж байна. Бүх ойн мод устгаж, газар доорх бүх эрдэс баялаг шавхагдаж, бүх ундны ус ширгэж шавхагдаж дууссан цагт хүн төрөлхтөн цаасан мөнгө ямар ч хүчгүй эд гэдгийг ойлгоно.
2 | 4 Хариулах
Зочин [202.9.40.127] 2022/9/10
одоо зөвхөн хуучин соц байсан хэдэн улсад л гайгүй нөөц үлдсэн
2 | 2 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/9/12
тэнэгтээд л байх юмаа та хэд. муу хэлээд байгаа техник технологи аж үйлдвэр хөгжөөд хэдэн зууныг илээж байгаа европ тив манайхаас хамаагүй их мод цэвэр усны нөөцтэй, дээр нь манайхаас хамаагүй цэвэр агаартай, хөрсний бохирдолгүй!
0 | 0 Хариулах
Uuganaa [103.57.94.25] 2022/9/24
Европын орнууд түүхий эдээ ази болон ихэнхийг нь африк тивээс бэлддэг болохоор өөрсдөө экологийн хувьд харьцангуй цэвэр. Түүхий эдийн бааз болсон улсууд сүйрэлд өртсөн. Энэ нь дэлхий дахинд ч хамааралтай.
0 | 0
Зочин [202.131.242.42] 2022/9/14
tegeed internet gar utsaa ashiglahaa bolichooch. chadahguim bj hudlaa hutsahiin.
0 | 0 Хариулах
Хэт их [192.82.69.156] 2022/9/10
ХОГ хаягдал нь өдөр бүр нэг станцыг унагааж байгаа... сансарын.. зардал нь улам их болно до.
2 | 14 Хариулах
Зочин [103.212.116.237] 2022/9/10
udur bur neg? baragtsaatai shaana shu haha. Sansariin hog haygdald l sanaa zowson hun. Ulaanbaatariinhaa hog haygdald sanaa zowmor yum haha
11 | 0 Хариулах
Зочин [107.119.45.43] 2022/9/10
Старлинкийн интернэт үйлчлгээг Украинд цэрэг дайны зориулалтаар амжилттай ашиглаж байна.
11 | 0 Хариулах