ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хүнсний хямралын эсрэг авч буй АНУ-ын нэмэлт хариу арга хэмжээний хүрээнд Монгол Улс хоёр сая ам.доллар хүлээн авна

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүнс, бордоо болон түлшний үнийн өсөлтөөс үүдсэн ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг бууруулах, мөн хүний амь насыг аврах зорилгоор яаралтай тусламжийн санхүүжилт авч байгаа улс орон, бүс нутгийн байгууллагууд зэрэг 47 хүлээн авагчийн нэг нь Монгол Улс юм.

Дэлхийн хүнсний хямралыг шийдвэрлэхэд АНУ-ын Засгийн газраас саяхан зарласан 2.76 тэрбум ам.долларын санхүүжилтийн хүрээнд Украины эсрэг үндэслэлгүй, өдөөн хатгалга үйлдсэн ОХУ-ын түрэмгийллийн улмаас улам хурцдаж буй хямралаас эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах зорилгоор АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID буюу ОУХА) Монгол Улсад шинэ санхүүжилтийн эх үүсвэр олгохоор боллоо. Бүс нутгийн бусад олон орны нэгэн адил Монгол Улс нь Украинаас улаан буудай, наранцэцгийн тос, бордоо болон бусад бүтээгдэхүүнийг ихээхэн хэмжээгээр импортолдог билээ.

Энэхүү санаачилгын хүрээнд АНУ-ын ОУХА нь нэмэлт хоёр сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсад хэрэгжүүлж буй Жижиг, Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрөөрөө дамжуулан олгохоор төлөвлөж байна. Уг санхүүжилт нь эдгээр импортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эдийн хомсдолыг арилган бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх чадавхыг нь нэмэгдүүлэхэд бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх юм. Хөтөлбөрийн үйл ажиллагаагаар санхүүгийн удирдлагыг сайжруулахын сацуу бодит бөгөөд тодорхой хөрөнгө оруулалтаар дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, улмаар хөдөө аж ахуйн бизнесийг өргөжүүлэн хүнсний аюулгүй байдалд хүргэх зорилготой юм.

“Энэхүү шинэ санхүүжилт нь ардчиллын институцийг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, эрчим хүчний салбарыг шинэчлэх, Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээрх үйл ажиллагаануудыг багтаан АНУ-ын ОУХА-ийн Монгол Улсад идэвхжиж буй үйл ажиллагаанд тулгуурласан” гэж Номхон далай болон Монголын бүсийн төлөөлөгчийн газрын дэд захирал Бетти Чунг хэлэв. “АНУ-ын ОУХА Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарын чадавхыг сайжруулж, ачаалал даах чадварыг нь хөгжүүлэхэд нь мөн тусалж байна” хэмээн тэрбээр нэмж хэлэв.

ХБНГУ-д болсон Их Долоогийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Засгийн газрын хүнсний аюулгүй байдлын нэмэлт нөөцөд 2.76 тэрбум ам.доллар өгөхөө Ерөнхийлөгч Байден амласан нь уг уулзалт дээр дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхээр амласан 4.5 тэрбум гаруй ам.долларын нэмэлт нөөцийн талаас илүү хувийг эзэлж байна. Энэхүү санхүүжилт нь хүний амь насыг аврах, хүнс, бордоо, түлшний өндөр үнэд нэрвэгдсэн эмзэг орнуудад ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын өсөлтийг бууруулах, яаралтай арга хэмжээ авахад чиглэсэн бөгөөд Монгол Улсыг оролцуулаад дэлхийн 47 улс орон, бүс нутгийн байгууллагууд зэрэг санхүүжилт хүлээн авагчдын хүчин чармайлтыг дэмжих зорилготой юм. 2022 оны 2-р сарын 24-нд Украины эсрэг Орос улс үндэслэлгүй дайн эхэлснээс хойш дэлхийн хүнсний аюулгүй байдлын хямралыг шийдвэрлэхэд чиглэсэн АНУ-ын нийт хөрөнгө оруулалт уг санхүүжилтийг оруулаад 7.6 тэрбум долларт хүрлээ.

 

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Монгол хүү [172.58.89.22] 2022/9/10
Нөгөө ах нар маань ядаж бас нэг сая $ өгөхгүй бол энд Орос, Орос гэж бархираад байгаа балиашк бакалууд чинь ангаж, өлсөж үхлээ ш дээ бас!!!
0 | 0 Хариулах
Зочин [192.82.78.159] 2022/9/10
Бэлэн хоол өгөхийн оронд энэ мөнгөөрөө хүнсний том үйлдвэр бариад өгчихөөч дээ. Энэ мөнгийг нь эрх мэдэлтнүүд хуваагаад идчихнэ, өгсөн тусламж нь бодит үр дүнтэй зүйл болохгүй. Япончууд шиг бодитой зүйл бүтээгээд өгвөл үлдэцтэй, үр өгөөжтэй.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.69.214] 2022/9/9
Ердөө 2 сая уу?
0 | 2 Хариулах
Зочин [202.55.188.125] 2022/9/9
Төмөр замыг Америк инженер зохион бүтээж, анхны галт тэргээр Агличууд тээвэр хийж эхэлжээ. Үхэрнүүдээ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.122] 2022/9/9
Тэр сайхан англи америк руугаа зайлаач. Чи тэнд очоод хэддүгээр зэргийн хүн бэ гэдэг яс махандаа тултал ойлгоно доо.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.180.249] 2022/9/9
Тэрүүгээр нь хөшөө барих байхдаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.206] 2022/9/9
зээл үү? тусламж уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.122] 2022/9/9
Монголчууд Монголын төр засаг хэтэрхий бэлэнчлэн сэтгэлгээтэй болж дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.111.10] 2022/9/9
ийм зүйлийг яаж хянадаг юм бэ? Ёстой зүйлдээ зарцуулагдаж байгааг яаж мэдэхүү
2 | 0 Хариулах
зочин [202.21.108.52] 2022/9/9
хэзээ монгол улаан буудайг украинаас авдаг болчихсон юм. байнга оросоос оруулж ирдэг ш дээ. наранцэцгийн тос ч мөн орос л байдаг. америкчууд дандаа худлаа ярьж бичиж байна.
0 | 1 Хариулах
Зочин [43.172.30.5] 2022/9/9
Энэ тусламжийн олголтонд АНУ-ын ЭСЯ хяналт тавьдаг уу? Ер нь тайлагнадаг болвуу? ЭСЯ-ны монгол ажилчид гэж ёстой нэг бөөн боловсон яшканууд байдагдаа
1 | 0 Хариулах
Зочин [1.230.76.219] 2022/9/9
Бүх улс өөрсдөө олон ядуустай юун цахай муутай халтар монголчуудөд туслах . Тусалж яахын дэлхийгээр дүүрэн өлөн ядуу хүмүүс
0 | 0 Хариулах
Зочин [1.230.76.219] 2022/9/9
Хэдэн хулгайч нь хулгайлаад дуусна засвартай гадаад хүүхний дохтой салтаанл хавчуулуул дуусдаг дөө
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.84] 2022/9/9
Mal lalruud tegeed l door n oros hydtad geed amltaaad baidgiin....yamarch zeel utsalamj awsan deeguuree tsuslaal duusdag shvde
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.194] 2022/9/9
Оросууд ер нь Монголд түүхэндээ тусалж байсан юмуу? Тэр хорооллууд барьж өгсөн нь цаагуураа барицаатай л байгаа шд.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.167] 2022/9/9
Үнэгүй юм нэг ч байгаагүй. Тэгээд худалдааг даралт шахалтан дор Монголд ямар ч ашиггүй хийж байсан. 1 адууг 100 төгрөгөөр авчихаад хүүхдийн тоглоомон төмөр морио 180аар шахаж байсан улс даа. Ганцхан жишээ. Тэгчихээд бас биднийгээ хоцрогдсон хаягдсанаар нь дуудна. Өөрсдөө системийг удирдаж байсан байж. Эдийн засгийг зөв явуулж чаддаггүй, бүгдийг хүчээр шийдэх гэж оролддог хүмүүс шүү дээ
6 | 2 Хариулах
Зочин [202.9.40.127] 2022/9/9
цахилгаан станц эрдэнэт убтз гээд хэдэн зуун мянган бэлэг байна, сохор уу тэнэг үү чи
1 | 2 Хариулах
Зочин [1.230.76.219] 2022/9/9
Гадаад улс угаасаа туслахгүй. Дотроо асуудалгүй улс алга
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.127] 2022/9/9
одоо барьцаалаад хороолол бариад өгөх улс байна уу яваад үзээч хахахаха
1 | 0 Хариулах
Зочин [192.82.89.194] 2022/9/9
ЯГ ҮНЭН. ОРОСУУД ХЯТАДУУД БОЛ АВААД Л ГАРНА УУ ГЭХЭЭС БИШ ӨГНӨ ГЭЖ БАЙХГҮЙ
3 | 3 Хариулах
Зочин [202.9.40.127] 2022/9/9
Орос шиг их юм өгсөн улс байхгүй
1 | 2 Хариулах
Зочин [5.189.223.209] 2022/9/9
Оросууд тэгхэд найз найз гэчихээд гарахдаа Монголчуудад 10 тэрбумын өр тавиад Эрдэнэт Төмөр замыг авчихаж байсан.
5 | 1 Хариулах
Зочин [202.9.40.127] 2022/9/9
тэрийгээ тэглээ биз дээ хужаа минь япон өрөө тэглэх үү харая л даа хаха
0 | 1 Хариулах