ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Түлш хэмнэгч бортогыг айл өрхүүдэд суурилуулах ажил үргэлжилж байна"

П.Зоригт, IKON.MN
2022 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлын талаар Тавантолгой түлш компаниас мэдээлэв. 

"Тавантолгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал "Нийслэлийн хэмжээнд хамгийн их утаа ялгарч буй цэгүүдийг тогтоосон. Үүний дагуу түлш хэмнэгч бортогыг 30,000 айлд суурилуулах ажил маань наймдугаар сарын 15-нд эхэлсэн. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны 600 гаруй өрхөд энэхүү бортогыг суурилуулж байна. Түлш хэмнэгч бортого нь, 

  • Түлшний хэмнэлттэй
  • Утааг бүрэн шатаана
  • Угаарын хийн эрсдэлээс сэргийлэх давуу талтай" гэв. 
Мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаагаар Хан-Уул дүүргийн Нисэх орчим, Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянгол дүүргийн Зурагтын баруун тал, Чингэлтэй дүүргийн Хайлааст, Таван буудал орчимд нийт 30,000 гаруй айлд түлш хэмнэгч бортогыг суурилуулж байна гэдгийг мэдээлэв.