Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхбаатар: Залуус 1, Солонго 1, 2 орон сууцны төсөл эхлэхэд бэлэн боллоо

Т.Саран, iKon.mn
2022 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ойн баярын хүрээнд “Шилдэг аж ахуйн нэгж” болон “Шилдэг Барилга”-ыг өнөөдөр тодрууллаа. 

Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар "Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймаг, нийслэлийн алслагдсан дүүрэгт түшиглэн шинэ суурьшлын бүс байгуулах асуудлыг бодлогоор дэмжиж, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын салбар нэг их наяд 84 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 223.3 сая санхүүжих дүн бүхий 227 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

Улсын хэмжээнд барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэл 2022 оны эхний хагас жилийн байдлаар хоёр их наяд төгрөг болж, 1.9 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын компани, 56.8 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын компани гүйцэтгэсэн. Энэ оны хагас жилийн байдлаар 80,700 гаруй айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авлаа. 

Ипотекийн зээлийн санхүүжилтэд 2021 онд нэг их наяд төгрөг олгож, 13 мянган өрхийг хамруулсан.

Залуус 1, Солонго 1, 2 зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг боловсруулан дуусаж, төсөл эхлэхэд бэлэн боллоо" гэдгийг хэлсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг