ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ"-г Монгол Улс санаачлан зохион байгуулна

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Техник технологийн дэвшил нь аливаа салбарын хөгжлийг түргэсгэж, хүртээмж болон үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг олгож буй.

Улс орнууд үүнийг хэрхэн зохистойгоор ашиглахад анхаарч буй өнөө үед харилцан туршлага солилцох, алдаа оноогоо дэнсэлж, цаашдын бодлогоо тодорхойлох нь чухал байгаа билээ. Иймд Монгол Улс санаачлан Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран "Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ"-г анх удаа зохион байгуулах гэж байна. 

Энэхүү арга хэмжээ нь есдүгээр сарын 5-6-нд цахимаар болох бөгөөд Эстони, Бангладеш, Шинэ Зеланд, Австрали, Энэтхэг зэрэг олон улсын удирдагч, бодлого боловсруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгч гэх мэтчилэн өндөр түвшний илтгэгч, шинжээчид оролцох юм.

Хурал есдүгээр сарын 5-нд Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ. Цахим шилжилт хэмээн ерөнхий нэрийн доор үргэлжлэх яриа хэлэлцээний салбар хурлуудаар 

  • хувьсан өөрчлөгдөж буй боловсролын салбарын цахим шилжилт
  • ногоон эдийн засагт үзүүлэх цахим шилжилтийн үр нөлөө
  • орлого багатай иргэдэд төрийн үйлчилгээ, нийгмийн хангамжийг хэрхэн үр дүнтэйгээр хүргэх вэ зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 

"Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ"-нд оролцохыг хүсвэл энд дарж бүртгүүлэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг