Санхүү, эдийн засгийн их сургуулийн хана өчигдөр нурсан тухай зураг олон нийтийн сүлжээнд тарсан. Үүнтэй холбоотойгоор тус сургуулиас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд "СЭЗИС-ийн 1956 онд ашиглалтад орсон А байрны нүүрэн хэсэгт урсгал засвар, үйлчилгээ хийх үед 2022 оны наймдугаар сарын 31-ний өдөр нуралт үүссэн.
Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын өгсөн зөвлөмжийн дагуу А байрны дотоод болон гадаад орчны аюулгүй байдлыг цаг алдалгүй хангаж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан болно. Нуралтаас шалтгаалж хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй болно.
СЭЗИС нь багш, ажилтан, оюутан, зочдын аюулгүй байдлыг хангах үүргээ гүнээ ухамсарлаж, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Сургуулийн үйл ажиллагаа хичээлийн бусад байруудад товлосон хугацаандаа хэвийн явагдана" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!