Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Миний бие Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын бүтцэд зарим өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн мерит зармыг баримтлан Байнгын хороодын зарим даргыг сайдаар томилох санал гаргаж байна. Түүнчлэн хотын түгжрэл зэрэг асуудлыг хариуцах болон спорт, олимпизмын сайд байх нь зүйтэй гэж үзсэн. Сайд бол албан тушаал биш, цаг нартай уралдан асуудлыг шийдвэрлэж, гал барилцах улс төрийн манлайлагчид байх учиртай" гэлээ.
Шинээр томилох сайд нарын хувьд:
Боомтын болон нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн асуудал хариуцсан Монгол Улсын сайдыг ЗГХЭГ-ын даргын түвшинтэй дүйцүүлж томилохоор шийдвэрлэлээ.
Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайд байх нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-ын гишүүд шинээр томилогдох гэж буй сайд нараас асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Дорнод, Сүхбаатар аймгийн дунд нэлээд эвдэрсэн 50 километр зам бий. Түүнд их засвар хийх хэрэгтэй байгаа. Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдох гэж буй С.Бямбацогт үүнд онцгой анхаарч өгнө үү?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Дорнод, Сүхбаатарын хооронд 50 километр зам нэлээд эвдрэлтэй байсан. Түүнийг мэдэж байгаа. Баригдсан ч улсын комисс аваагүй, төсөв мөнгө нь гарчихсан. Энэ мэтчилэн хариуцлагагүй асуудал байж болохгүй. Би судалж байж хариулт хэлнэ. Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яамтай ярилцаж шийднэ. Бүх зүйлийг харж байж шийднэ. Гишүүн бүрийн хэлсэн асуудлыг болгоно, шийднэ гэж амлах боломжгүй. Нөхцөл байдалтайгаа сайтар танилцах болно.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Дорнод аймагт гарсан үхрийн арьс товруутах өвчний улмаас нэлээд үхэр устгалд оруулсан. Гэвч устгалд оруулсан үхрийнхээ нөхөн төлбөрийг малчид авч чадаагүй байгаа. Энэ асуудлыг хариуцах сайдын хувьд таныг түргэн шуурхай шийдвэрлээсэй гэж хүсэж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Дорнод аймгийн Эрээнцаваас эхлээд олон суманд энэ өвчин гарсан. Нөхөн төлбөрийг энэ жил өгөх байсан ч өгөөгүй байгаа. Нөхөн төлбөр өгөхгүйн улмаас өвчнөө нуун дарагдуулж байна гэх мэдээллийг өгсөн. Улсын төсөвт 3.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгахаас өөр аргагүй.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!