Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дулааны эрчим хүч хэрэглэх хэрэглэгчид цахим шилжилт арга хэмжээний дагуу илгээх материалын ЖАГСААЛТ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2022-2023 оны дулааны гэрээг иргэн болон хуулийн этгээдүүдтэй байгуулахад цахимаар үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг төрийн мэдээллийн нэгдсэн системд холбох гэж байгаа аж. 

Иймд шаардлагатай материалуудыг https://my.dulaan.mn сайтаар хүлээн авч эхэлжээ.

Нэг. Хуучин хэрэглэгчид доорх материалуудын бүрдлийг шалгаж дутуу эсвэл мэдээлэлд өөрчлөлт орсон материалуудыг илгээнэ.

  • Иргэн (өмчлөгч, эзэмшигч, захирал)-ий иргэний үнэмлэхний хуулбар. (өмчлөгчийн итгэмжлэл)
  • Газрын гэрчилгээний хуулбар. (кадастрын зураг)
  • Байгууллага /компани/-ын гэрчилгээний хуулбар
  • ХАДЭХ-ний төлбөрийг бүрэн төлсөн байх 

Хоёр. Хуучин хэрэглэгчид заавал илгээх материалууд:

  • Халаалт, хэрэгцээний халуун ус, салхивчийн дулааны хэрэглээг нээх, хаах хугацааг тодорхой заасан албан бичиг.
  • Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа.

Гурав. Шинэ хэрэглэгчдээс бүрдүүлэх материалууд:

  • Холболтын зөвшөөрөл. (холбогдох материалууд хавсаргах)
  • Дулааны шугам хоолойн эзэмшлийн заагийн зураг
  • Халаалт, хэрэгцээний халуун ус, салхивчийн дулааны хэрэглээг нээх, хаах хугацааг тодорхой заасан албан бичиг.
  • Иргэн (өмчлөгч, эзэмшигч, захирал)-ий иргэний үнэмлэхний хуулбар. (бага, хороо, засаг даргын тодорхойлолт, өмчлөгчийн итгэмжлэл)
  • Газрын гэрчилгээний хуулбар. (кадастрын зураг)
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар,түүний лавлагаа.
  • Байгууллага /компани/-ын гэрчилгээний хуулбар
  • Дулааны зангилаа, гадна шугам, дотор системийн угсарсан акт
  • барилгын фото зураг
  • Дүүргэлт, залгалтын үеийн эргэлтийн горим тогтооход зарцуулсан дулааны энергийн төлбөр төлсөн байх.

Хүсэлт илгээх зааврыг хүргэж байна. 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

 

Эх сурвалж: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.32] 2022/8/23
Хуучны угсармал орон сууцнуудыг нэгдсэн журмаар гадна фасадаар дулаалга хийхийн оронд хуучны угсармал орон сууцнуудын айлуудын хуучны пааруудыг нэгдсэн журмаар энэ зурган дээрх паар шиг паараар дулаалаачээ.
2 | 1 Хариулах
[103.80.210.183] 2022/8/24
энэ радиатор чинь бөглөрчихдөг юм аа. өргөн бүдүүнээр соль. хөөсөн дулаалга чинв их муу хийж байгааг МХГ нөгөө тарган тарган идэмхий үхэрүүд мэдэхгүй биш мэдэж л байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.32] 2022/8/23
Хуучны угсармал орон сууцнуудад фасадны дулаалга хийхийн оронд паарнуудыг нь энэ зураг нь дээрх шиг орчин үеийн паараар солиод шинэчлээд өгчихсөн дээр байна.
1 | 1 Хариулах