ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Тавинбэх: Энэ өвөл цахилгааны хэрэглээ 6-7 хувиар нэмэгдэх ч гэмтэл сааталгүй бүрэн хүчин чадлаараа ажиллавал давж чадна

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайд нарын мэдээлэлтэй танилцлаа.

Сайд нарын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ өвөл Улаанбаатар хот цахилгааны хязгаарлалт хийж магадгүй, нөхцөл байдал амаргүй байгаа гэдэг зүйл ярьж байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ. Хэрэглээг хэмнэх тал дээр салбарын яамнаас ямар бодлого баримталж байна вэ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Өнөөдрийн нөхцөл байдлыг мэргэжлийн хэллэгээр хэлбэр чадлын дутагдалд орчихоод байна. Үйлдвэрлэж байгаагаасаа ихийг хэрэглэж байна гэсэн үг. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хувьд тулчихаад байна. Энэ жилийн тухайд 6-7 хувийн өсөлтийг өвлийн их ачааллын хувьд хангахаар байгаа. Гэхдээ үүнийг дотоодын болоод импортын эрчим хүчний тоноглол бүрэн хүчин чадлаараа ажиллаж байж давна. Ямар нэгэн гэмтэл саатал гарсан тохиолдолд хязгаарлалт хийнэ.

Дулааны эрчим хүчний тухайд маш хүнд байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн өвөл дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 3,166 Гкал/цаг хүрсэн. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд дулаан үйлдвэрлэдэг эх үүсвэрүүдийн хүчин чадал 2,114 Гкал/цаг. Хүчин чадлаасаа 40 хувиар илүү ажилласан гэсэн үг. Дээр нь энэ жил 414 орчим Гкал/цагийн хүчин чадалтай хэрэглэгч нар холбогдох гэж байна. Эд нар есдүгээр сарын 15-наас холбогдвол нийт хүчин чадлаасаа 50 гаруй хувиар илүү ажиллахаар байгаа.

Үүний гарц нь их тодорхой. Шинэ эх үүсвэр барьж хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах. Гэвч шинэ эх үүсвэр ойрын ирээдүйд ашиглалтад орохооргүй байгаа.

Нэг гарц нь хэмнэлт. Хэмнэлт бол хэрэглэгчийн хийх зүйл. Хэмнэлттэй холбоотой хууль эрх зүйн орчны зохицуулалт хангалттай бий. Олон улсад хэмнэлт хийсэн хэрэглэгчийг урамшуулдаг тогтолцоо бий. Харин манайд алдагдалтай борлуулж байгаатай холбоотойгоор урамшууллын арга хэмжээ авч чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид хэрэглэгчид эдийн засгийн хөшүүрэг болох арга хэмжээ авч боломжгүй байна.

Ний нуугүй хэлэхэд үнийг бодитоор тогтоовол маш том хэмнэлт авчирна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Сайншанд руу баригдаж буй шугамын ажил ямар түвшинд явж байна вэ. Тавантолгойн цахилгаан станцын ажил хэзээ эхлэх вэ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Чойр-Сайншандын хооронд одоо байгаа шугам сүлжээний хүчдэлийн түвшинг нэг шатаар нэмэгдүүлэх, хоёр хэлхээтэй болгох асуудлыг тусгасан. Энэ ажлыг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийнэ. Ирэх долоо хоногт энэ зээлийн тусгай хэлэлцээрийг байгуулна.

Тавантолгойн цахилгаан станцыг төр өөрөө барих ёстой. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хувийн хэвшлийнхэн 11 цахилгаан станц барихаар болсон ч нэг нь ч ашиглалтад ороогүй байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.47.147] 2022/8/23
МАНтайгаа сайхан жаргаж байна уу? Аз жаргалтай хөлдөж үхэхдээ бэлддээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.146] 2022/8/24
Үхэр монголчууд мөөрөлдөхөөс өөр ид шидгүй.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.254] 2022/8/23
тогны хулгайг зогсоо
0 | 0 Хариулах
Эрдэнэбүрэнгээ боль [202.9.41.158] 2022/8/23
5р цахилгаан станц дулааны станц бариач хэнд ч хэрэггүй хөдөө суманд Эрдэнэбүрэн гэж УЦС барих шаардлага байхгүй ач холбогдлын эрэмбээрээ 15р асуудал, хамгийн чухлаасаа эхлээч УЦС өвөл оройн цагаар оргил ачааллын үед бүр ажиллах ч гүй чадал нь унадаг шүү дээ ийм дампуу юм хийгээд байхаар салбар чинь уналгүй яадаг юм бэ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.82.114] 2022/8/23
УНЭЭ 10 ДАХИН НЭМ
0 | 1 Хариулах
Зочин [202.21.117.2] 2022/8/23
Сайдаа салбарт чинь үйлдвэрийн осол ихээр гарах боллоо, наад тэмцээн уралдаан спортын наадам нтр ээ зогсоох хэрэгтэй юм биш үү. Энэ жил хэмнэлтийн жил байтал найр наадам, спортын наадам мэтийн хэрэггүй зүйлд мөнгө үрээд байх юмаа
7 | 0 Хариулах
Зочин [59.153.112.242] 2022/8/23
Салбараа нам унагааж байгаа цөөхөн дуракуудын нэг дээ! Оролцлхгүй юм гэж байхгүй, цэвэрлэгч ажилд авахаас бусдад хошуу дүрж байгаа хулгайч. Одоо ичихгүй хэмнэ гэнээ, 2 жил дураар нь явуулж салбарыг унагаачихаад...
3 | 2 Хариулах
зочин [183.177.99.230] 2022/8/23
Сайдаа та чинь саяхан биз дээ ирэх өвөл ла шүдэнз газаа бэлэн байдалд байлгаарай гээд л байсан өвлийг станцууд маань даваж чадахгүй гээд байсан биш бил үү одоо болохоор даваж чадна гэх шиг битгий тэгж бөөрөнхийлж бай шууд хэлж бай сайдаа за тэгээд цаг нь болохоороо нөгөө хашгирсан хойно ниргэв гэгч болов доо манайхан хэзээ л билээ үхэрийн сүүлэн дээр хутга гэдэг байхаа айн сайдаа
6 | 1 Хариулах
Зочин [202.70.44.46] 2022/8/23
Харин тэгээд шулуухан хэлээд байгаа юм биш үү
0 | 0 Хариулах