Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын туслах Даниэл Критенбринк ирэх долоо хоногт Монгол Улсад айлчилна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан туслах Даниэл Критенбринк ирэх долоо хоногт Монгол Улсад айлчлах тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Тэрбээр наймдугаар сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНСУ-ын нийслэл Сөүл хотод айлчлах юм байна.

Ноён Критенбринк АНУ-Монголын засгийн газар хоорондын жил тутмын зөвлөлдөх уулзалтад оролцож, хоёр улсын хамтын ажиллагаа, нэгдмэл ашиг сонирхлын талаар санал солилцох ажээ.

“АНУ нь Монгол Улсын стратегийн түнш, “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг ба Монголын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, тусгаар тогтнол, ардчилсан институцийг бэхжүүлэх хүчин чармайлтыг дэмжиж ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдаг” тухай төрийн департаментаас гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: state.gov