Холливүүдийг аврахын тулд Трамп гадаадад бүтээгдсэн кинонуудад 100 хувийн татвар ногдуулахаар болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гадаадад бүтээгдсэн кинонуудад 100 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж буйг Ням гарагт зарлажээ.

Тэрбээр АНУ-ын худалдааны яам болон худалдааны төлөөлөгчийн газарт энэ үйл явцыг нэн даруй эхлүүлэх даалгавар өгснөө сошиал хуудсаараа мэдээлсэн байна.

“Бусад улс орнууд манай кино найруулагч нар, студиүдийг АНУ-аас холдуулахын тулд бүх төрлийн урамшууллыг санал болгож байна. Үүний улмаас Холливүүд болон Америкийн бусад олон газар сүйрч байна. Энэ бол бусад улс орнуудын хамтын хүчин чармайлт тул үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх ёстой. Энэ бол давхар суртал нэвтрүүлгийн зорилготой юм” гэж Трамп бичжээ.

Трамп энэ оны нэгдүгээр сард Силвестер Сталлоне, Мэл Гибсон, Жон Войт нарыг Холливүүдийн гадаадад алдсан бизнесийг буцаан авчрах үүрэг бүхий тусгай элчээр томилж байсан юм.

Тухайн үед Трамп “Холливүүдийн Алтан Үе”-ийг эхлүүлэхээ амлаж байжээ.

Холливүүд сүүлийн жилүүдэд цар тахал болон 2023 оны жүжигчид, зохиолчдын ажил хаялтын улмаас бизнесийн хүнд нөхцөлд байгаа.

Өнгөрсөн онд Холливүүдийн студиүд $30 тэрбум орчмыг дэлхийн нийт зах зээлээс олсон нь 2023 оныхоос 7 хувиар буурсан үр дүн байлаа.

Энэ нь 2020, 2021, 2022 онуудын орлогоос давсан хэдий ч цар тахлын өмнөх үеийн түвшнээс 20 хувь доогуур үзүүлэлт байжээ.

 

Эх сурвалж: Reuters