ҮЙЛ ЯВДАЛ: “Үндэсний бичиг-үндэсний бахархал” монгол бичгийн сургалтын нээлт болно

П.Зоригт, IKON.MN
2025 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн төв эмнэлэгт

10:00 цагт Нярайн скрининг оношилгоо: "Хөгжлийн бэрхшээлээс сэргийлэхээр ураг нярайн скринингийг ахисан түвшинд өргөжүүлэх нь" төслийн нээлт болно.

Шинжлэх Ухааны Академи (ШУА)-д

10:00 цагт Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй “Үндэсний бичиг-үндэсний бахархал” монгол бичгийн сургалтын нээлт болно.

Хүүхэлдэйн театрт

11:00 цагт "Гэгээн муза 18" театрын наадмын II шатны шалгаруулалтад өрсөлдөх уран бүтээлчдэд “Нэр дэвшигчийн гэрчилгээ” гардуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Ураны асуудалд олон улсын лаборатори оруулж ирэхийг шаардаж 2011 оноос хойш ураны нөхцөл байдлыг ярьж тэмцэж ирсэн иргэд, байгууллагуудаас мэдээлэл хийнэ.

11:30 цагт Хармагтайн ордын талаар мэдээлэл хийж Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид хугацаатай шаардах бичиг өгөх тухай “Уул уурхайн зохистой хэрэглээнд иргэдийн оролцоог дэмжих зөвлөл”-өөс хэвлэлийн хурал зохион байгуулна. 

12:00 цагт Төв аймгийн Борнуур суманд 20-30 га талбайг хууль бусаар ямар ч зөвшөөрөлгүй ухаж хашаалсан тухай нутгийн зөвлөлөөс мэдээлнэ. 

12:30 цагт Ардчилсан Намын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдэгдэл хийнэ.