Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулав

Б.Манлай
2025 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан бол өнгөрсөн долоо хоногт ой, хээрийн түймрийн нэг, объектын гал түймрийн 105 дуудлага бүртгэгджээ.

Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, айл өрхүүд хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс