Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Хүүхдийн гэмтэл согогийн нийгэмлэгийн эмч нарын баг дөрөвдүгээр сарын 25-30-ны хооронд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллажээ.
Энэ хүрээнд дөрвөн хүүхдэд мэс засал эмчилгээг амжилттай хийж, эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулсныг мэдээллээ.
Мөн Ховд аймгийн БОЭТ-ийн захирал болон удирдлагын багтай уулзаж, хүүхдийн гэмтэл согогийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах ажлыг хамтран зохион байгуулахаар болжээ.
Хүүхдийн гэмтэл согогийн нийгэмлэгийн эмч нар цаашид орон нутгийн гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийг төрөлжсөн нарийн мэргэжлээр сургаж чадавхжуулах, гэмтэл согогтой хүүхдийг цаг алдалгүй эрт оношлох, эмчлэх зорилгоор Баян-Өлгий, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, зүүн аймгуудын БОЭТ-д ажиллахаар төлөвлөсөн талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!