Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун дотоодын танкийн үйлдвэртэйгээ танилцжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ким Жон Ун дотоодын танкийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, шинэ бүтээгдэхүүнийх нь чанарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн тухай Умард Солонгосын төв хэвлэл Ням гарагт мэдээлжээ.

Уг мэдээнд танкийн үйлдвэрийн нэр болон байрлалын талаар огт дурдалгүй, зөвхөн “чухал үйлдвэр” гэж тодорхойлсон байна.

“Манай армийн өнгөрсөн зууны хуягт зэвсгийг хамгийн сүүлийн үеийн танк, хуягт машинаар солих нь зэвсэгт хүчний шинэчлэлийн нэн чухал асуудал юм” гэж Ким Жон Ун энэ үеэр хэлснийг Солонгосын Мэдээний Төв Агентлаг эш татжээ.

Мөн шинэ үеийн танк, өөрөө явагч их бууг олноор үйлдвэрлэх, зэвсгийн үндсэн баазыг богино хугацаанд шинэчлэх “хуягт зэвсэгт хүчний хоёрдугаар хувьсгал” нь эрх баригч намын тэргүүн зорилтуудын нэг болохыг тэр онцолсон гэнэ.

Ким Жон Ун дотоодын үйлдвэрийн танкуудын шинэ бүтэц, дизайн, галын хүчний системд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлснийг бас дамжуулжээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Yonhap News