“Mommy & Baby Expo 2025” олон улсын эх үрсийн хамгийн том үзэсгэлэн зохион байгуулагдана

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Эх, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжлийг дэмжих зорилготой хамгийн өргөн цар хүрээтэй арга хэмжээ болох “Mommy & Baby Expo 2025” олон улсын үзэсгэлэн энэ оны тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 1-ний өдрийг дуустал Хүннү Шоппинг Моллын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр HI MOMMY эх, хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр, Дэмжигч байгууллагаар Абико ХХК, Алтан ивээн тэтгэгчээр Грийн Гейт Интернейшнл ХХК болон Бест Форс ХХК хамтран ажиллаж байгаа бол Мөнгөн ивээн тэтгэгчээр Ази Фарм Дистрибьюшн ХХК болон Монголиан Стар Дистрибюшин ХХК хамтран ажиллаж байна.  Мөн салбарын төлөөлөл болсон 80 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцоно. 

Үзэсгэлэнд жирэмсэн эхчүүд, шинэхэн аав ээжүүд, хүүхэдтэй гэр бүлүүд, мөн хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагууд, зөвлөхүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд зэрэг өргөн хүрээний оролцогчид оролцох бөгөөд үзэсгэлэнгийн гол зорилго нь орчин үеийн аюулгүй, эрүүл мэндэд ээлтэй, боловсрол, сэтгэл зүйн хэрэгцээг хангасан шийдэл, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулах явдал юм.

Үзэсгэлэнд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцохоор бүртгүүлээд байна. Үүнд: хүүхдийн хоол хүнс, нэмэлт тэжээл, хуурай сүү, живх, арьс болон биеийн арчилгааны бүтээгдэхүүн, тоглоом, хувцас, гутал, цүнх, боловсролын байгууллагууд, хүүхдийн эмнэлэг, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байгууллагууд, жирэмсний хувцас, иог, дасгал хөдөлгөөний төвүүд, зөвлөгөө өгөх төв, сэтгэл зүйн болон гэр бүл төлөвлөлтийн чиглэлийн байгууллагууд зэрэг багтана. Мөн асаргаа сувилгаа, хүүхдийн хамгаалал, хөгжлийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд ч оролцоно.

Оролцож буй байгууллагуудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэг дор олон нийтэд хүргэх, хэрэглэгчдийн санал хүсэлт, хандлагыг судлах, шинэ хэрэглэгчтэй холбогдох, салбарын бусад тоглогчидтой харьцуулалт хийх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, шинэ түншлэл, хамтын ажиллагаа үүсгэх, гэрээ хэлцэл хийх, шууд болон шууд бус борлуулалтаа нэмэгдүүлэх маш чухал боломж юм.

Харин үзэсгэлэнг зорих зочдын хувьд энэхүү арга хэмжээ нь жирэмсний үеэс эхлээд хүүхэд төрсөн хойно тулгардаг бүхий л хэрэгцээ, асуудал, асуултад хариу өгөх нэгдсэн шийдэл бүхий талбар байх болно. Эцэг эхчүүд зах зээл дээрх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдтэй нэг дор танилцаж, харьцуулалт хийх, мэргэжлийн эмч, зөвлөхүүдээс үнэгүй зөвлөгөө авах, эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсролын чиглэлээр мэдлэг олж авах, бэлэг, урамшуулал, туршилтын бүтээгдэхүүн, уралдаан тэмцээнүүдэд оролцох боломжтой. Мөн хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр, тоглоомын талбай, үзвэр үйлчилгээ ч зохион байгуулагдана.

зураг
 

“Mommy & Baby Expo 2025” үзэсгэлэн нь эцэг эх, хүүхдүүд, үйлдвэрлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид, мэргэжлийн байгууллагуудын хоорондын харилцаа холбоог дэмжих, нийгмийн хариуцлагатай, хүүхдийн сайн сайхны төлөө ажиллах сэтгэлтэй бүх талуудыг нэг дор нэгтгэх үнэтэй боломж юм.

“Mommy & Baby Expo 2025” нь тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн гурван өдрийн турш өглөөний 10:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнг үзэхэд нээлттэй, үнэ төлбөргүй байна.

Холбоо барих мэдээлэл:

Утас: [8885-1276]
И-мэйл: [expo@minex.mn]
Facebook хуудас: Mommy & Baby Expo

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.