ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/04-НД НИЙТЛЭГДСЭН
Зүрх уулын энгэрт гарсан галыг цурамд оруулахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо Зүрх уулын энгэрт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 10:49 цагт бүртгэгджээ.
Тус дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34, 29, 74, 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 12:02 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Улаанбаатар хотод салхи зүүн өмнөөс 5-9 метр секунд, зарим үед 11-15 метр секунд хүрч хүчтэй салхилж байна. Хүчтэй салхи шуургатай, хуурайшилт нэн их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхаарууллаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
