Архангайн Цагаан даваа, Завханы Солонготын даваан замын зорчих хэсэгт бөөгнөрөл үүсэж, зам боогдсон байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: АТҮТ

Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 41 чиглэлд 52 тээврийн хэрэгслээр 1,653 зорчигч өнөөдөр өглөө зорчиж байна. 

Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгуудын нутгаар хур тунадастай. Архангай аймгийн Тариатаас Завханы Их-Уул хүртэл цасан шуургатай, зам даваа үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг анхааруулав. 

Архангай аймгийн Цагаан даваа болон Завханы Солонготын даваан дээр том оврын болон суудлын автомашинууд замын зорчих хэсэгт бөөгнөрөл үүсэж, зам боогдсон байна.

Бусад нутгаар тогтуун тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгааг Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.