Өнгөрсөн ажлын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 936 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, зам тээврийн ослын улмаас нийслэлд тав, орон нутагт 20 хүн гэмтсэн байна. Харин орон нутагт 10 хүний амь хохирчээ.
Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 498 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Нэмж дурдвал энэ оны эхний долдугаар сарын байдлаар 309 хүний амь хохирч, 1,603 хүн гэмтэж бэртсэн байна.
Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг 24 цагаар үүрэг гүйцэтгэн иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчуулах чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа хэдий ч иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалсан зам тээврийн осол хэрэг буурахгүй байгаа юм.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдлын дийлэнх хувь нь үүрээр шөнөөр үйлдэгдэж саатуулагдаж байна. Өнгөрсөн ажлын өдрүүдэд гэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан таван тохиолдол бүртгэгдсэнээс тавуулаа тээврийн хэрэгслийн жолооч байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!