ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголоо тээгээд буцъя

ikon.mn
2022 оны 8 сарын 19
Сурталчилгаа

Эрдэм сурахаар, ихийг бүтээхээр холыг зорихдоо эх орныхоо нэг хэсгийг өөртөө аваад явмаар. Ээж, аав төрсөн нутаг усаа санагдуулам ганц чулуу ч хамаагүй өвөртлөөд буцмаар байдаг үе. Харь оронд байхдаа харж санасан сэтгэлээ бага ч болов дэвтээх, гадаад найз нөхдөдөө Монголоо дурсан ярьж таниулахад Галлериа сувинер дэлгүүр сайн туслах байх болно. Юу Монголыг хамгийн сайн илэрхийлэх вэ гэвэл үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, монгол гар урлаачдын сэтгэлээ шингээн урласан сувинерууд байна.

Та Галлериа төвийн хоёр давхарт байрлах Галлериа Сувинер дэлгүүрээр зочилсноор эх орныхоо нэгээхэн хэсгийг өөртэйгөө хамт авч явах боломжтой.

зураг
 

Импортыг орлох үндэсний бүтээгдэхүүн

Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд чанар, хийц, загвар зэргээрээ импортын бүтээгдэхүүнтэй хангалттай өрсөлдөхүйц болсон гэдгийг манай дэлгүүрийн бүтээгдэхүүнээс харж болно. 2019 оны байдлаар улсын хэмжээнд нийтдээ 63,000 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч байдаг. Үүний 600 орчим үйлдвэрлэгч Галлериа Сувинер дэлгүүртэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

зураг
 

Манай дэлгүүрт монгол гар урлаачдын хийсэн сувинер, уран зураг, эсгийгээр хийсэн чихмэл, түлхүүрийн оосор, эртний түүхтэй зэс домбо, шинэ үеийн загвар бүхий мөнгө аяга, цөөн тоогоор нандигнаж урласан гар хийцийн шатар гэх мэт олон бэлэг дурсгалын зүйлс бий.

зураг
 

Үүнээс гадна өдөр тутмын арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн, дархлаа дэмжих цай кофе, амтат шоколад гээд өргөн хэрэглээний барааг хүртэл монголчууд өөрсдөө үйлдвэрлэдэг болжээ. Мөн та бяцхан үрсээ өв соёлтой нь ойрхон өсгөхийг хүсвэл эвлүүлдэг модон тоглоомууд, лего шиг гэр зэргийг авч тоглуулах боломжтой.

Үндэсний гоёл болох дээл хувцас, загварлаг эсгий малгай, толгойн гоёл, шанх, арьсан цүнхнүүд олон төрлийн сонголттой худалдаалагддаг. Түүнчлэн таван хошуу малаас болон ховор эмийн ургамлаас гаргаж авсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витаминууд, ингэний хатаасан сүү, маалингын тос, түүнээс гаргаж авсан омега зэргийг Галлериа Сувинер дэлгүүрээс худалдан аваарай.

Тав тухтай

Алс холоос уригдаж ирсэн гаднын зочинд улсаа танилцуулж, дэлгүүрээр дагуулж явах хэрэг гардаг. Зайлшгүй хэлмэрч хийж өөрийн мэдэхгүй бараагаа хүртэл найздаа тайлбарлаад зогсож байх үе цөөнгүй. Галлериа Сувинер дэлгүүрийн худалдааны зөвлөхүүд англи, япон, солонгос гэхчлэн олон төрлийн хэлтэй учир та орчуулга хийх шаардлагагүй. Дэлгүүрээ тухтай хэсэж болно. Түүнчлэн манай дэлгүүр нь талбайн зүүн талд байрлах Галлериа худалдааны төвийн хоёр давхарт байрладаг тул хотын төвтэй ойр байхаас гадна кофе шоп, олон төрлийн хоолны газрууд, банк, болон ноолуурын дэлгүүр зэрэгтэй нэгэн цогц болсон байдгаараа онцлогтой.

Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр өөрийгөө гоёж, сэтгэлдээ эх орноо тээгээд буцаарай.

ЭНД ДАРЖ манай дэлгүүрээр виртуалаар зочлоорой.


Хаяг: Засгийн газрын ордны зүүн талд Галлериа дэлгүүрийн 2 давхарт
Цагийн хуваарь: 11:00-20:00
Утас: 75056006

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.