• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Номин: Чингис хаан музейг есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөн, ажлуудаа гүйцэтгэж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Соёлын яам

Чингис хаан музей байгуулах шийдвэр 2019 онд гарч, дараа онд нь барилгын ажил эхэлж байв. 

Музейг энэ оны есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөсөн бөгөөд дэглэлтийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдөр Соёлын сайд Ч.Номин болон дэд сайд М.Батбаяр нар музейн ажлын явцтай танилцлаа. 

Үзмэрүүдийг байрлуулах, дэглэх, гэрлээ тохируулах, хамгаалалтын шилэн хоргуудыг суурилуулах зэрэг ажил музейд ид өрнөж байв. Уг музей дэх бүхий л зүйл стандартыг баримталсан байх ба гадаадын мэргэжилтнүүдээр зөвлүүлж байгаа юм. 

Олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шинэлэг технологиудыг шингээснээрээ онцлогтой энэ музейд зочилсноор Монголын түүх, дэлхийн түүхэнд оруулсан монголчуудын хувь нэмрийн талаар бүхий л мэдээллийг авах боломжтойг сайд Ч.Номин өнөөдөр онцолж байв.

Тэрбээр "Чингис хаан, хаад язгууртны музейг нээхэд тун ойртсон. Есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөн ажлуудаа гүйцэтгэж байна. Уг музей нь Хүннү гүрнээс эхлээд Богд хаант улс хүртэл Монгол нутагт оршин байсан бүх улсын түүхийг харуулж байгаагаараа онцлогтой. Түүнчлэн Монгол бахархал танхимд дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмрийг харуулна. Өөрөөр хэлбэл, энэ музейд ирснээр Монгол Улсын талаар бүрэн хэмжээний мэдээлэл авах боломжтой, олон улсын стандартад нийцсэн томоохон хэмжээний соёлын бүтээн байгуулалт болж байна. 

Музей өмнө нь хадгалах, үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол цаашид боловсролын чиглэлийг нэмж байна. Үүнээс гадна олон улсын эрдэм шинжилгээний томоохон хурлуудыг Монголдоо хийх боломжтой болж байгаа. Мөн хамтарсан үзэсгэлэнгүүдийг ч гаргах юм. Хамтарсан үзэсгэлэн гаргахаар хэд хэдэн газар манайд хандсан. Түүнчлэн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ирэх онд Франц улсад Чингис хаан үзэсгэлэнг гаргана" гэлээ. 

Н.Хосбаяр: Музейд 200 гаруй уран бүтээлч ажиллаж байна

Музейн үзэсгэлэнгийн танхим гуравдугаар давхраас эхэлж байв. Хүннү, Сяньби, Жужан улсын үед хамаарах үнэт олдворууд, археологийн судалгаа, эрдэмтдийн зөвлөгөөний үр дүнд хийсэн Луут хотын загвар энэ давхарт бий. 

Үзмэрүүдийн тайлбарыг эн тэргүүнд монгол бичгээр, доод хэсэгт нь кириллээр зэрэгцүүлэн бичжээ. Харин жуулчид QR код уншуулан англи, орос хэлээр тайлбарыг нь сонсох боломжтой байх аж. Мөн тайлбарлагч, бусад ажилтныг жил гаруйн хугацаанд бэлдэн, олон улсын музейн стандартаар боловсон хүчний хуваарилалтаа хийсэн хэмээн тус музейн захирал С.Чулуун хэлэв.

Одоогоор музейн дэглэлтийг 200 гаруй ажилтан хийж буй юм. Үзэсгэлэнгийн дэглэлтийг хариуцаж буй Н.Хосбаяр "Музей үндсэн зургаан танхимтай. Тухайлбал,

  • Гуравдугаар давхарт Хүннү, Сяньби, Жужан
  • Дөрөвдүгээр давхарт Кидан, Түрэг, Уйгур
  • Тавдугаар давхарт Их Монгол
  • Зургаадугаар давхарт Эзэнт улс
  • Долдугаар давхарт XV-XX зууны язгууртнууд, бага хаадын
  • Наймдугаар давхарт Монгол бахархлын танхим бий.

Эдгээрийн дэглэлтийг 200 гаруй уран бүтээлч хийж байна. Түүнчлэн хэвлэлийн эх бэлтгэл, товгор хийцийн зүсвэр, будгийн үйлдвэр гэх мэтчилэнгээр олон хүний хөдөлмөр шингэж байгаа" гэсэн юм. 

Эртний улсуудын хот ямар зохион байгуулалттай байсныг мэдэхэд туслах, төсөөлөл өгөх гол зүйл нь макет буюу загвар билээ. Бараг танхим бүхэнд эртний хотууд, сүм хийдийн загварыг уран нарийнаар дүрслэн хийжээ. Энэ талаар Н.Хосбаяр "Монгол нутагт буй эртний хот балгадын суурь, эрдэмтэн судлаачдын сэргээн босгосон төсөөллийг чиг барьж, Монгол нутагт байсан эртний хот балгадын загварыг хийсэн. Жишээлбэл, Хүннүгийн Луут хот, Уйгурын Хар балгас, Киданы Хэрлэн барс, Юань улсын Шанду хот зэргийн загварыг хийсэн. Эдгээрийг мэргэжлийн залуусаас бүрдсэн хоёр баг хийж, гүйцэтгэсэн" гэв.

Чингис хаан музейд шинэлэг олон зүйл байгаагийн нэг нь холимог эд өлгийн зүйлийг хадгалах сан хөмрөг. Энд соёлын үнэт дурсгал, түүхэн олдворыг горимын дагуу хадгална. 

Музейн ахлах сан хөмрөгч Б.Эрдэнэцэцэг "Манай улсын музейн түүхэнд анх удаагаа төрөлжсөн зориулалтын, хадгалах горимтой шүүгээ савтай болсон. Музейн үндсэн үүрэг бол хадгалах. Бид хамгийн багадаа 100 жил хадгалах зориулалтын сав, шүүгээтэй боллоо. Соёлын үнэт өвөө цаашид өвлүүлэхийн тулд хадгалалтын нөхцөлөө сайжруулах ёстой. Үүний эхний алхмыг Чингис хаан музей хийж байгаа. 

Манайд буй төхөөрөмж нь өрөөний хэмийг 20 градусаас, чийгийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр барих тохиргоотой. Мөн гал гарлаа гэж тооцоход усаар бус хуурай хороор унтраах юм. Ингэснээр соёлын өвд эрсдэл учрахгүй" гэлээ. 

С.Чулуун: Чингис хаан музейн сан хөмрөгийн найман хувь нь хосгүй үнэт дурсгал

Тус музейд түүх, соёлын 10,400 орчим дурсгал дэлгэнэ. Үүнээс найман хувь нь хосгүй үнэт дурсгал гэдгийг музейн захирал С.Чулуун онцолсон. Тэрбээр "Нийт үзмэрийн 92 хувь нь эх хувь. Үзмэрүүдийг Япон, Англи, Хятад гэх мэт олон хэлээр тайлбарлах юм. Харуул хамгаалалтын тухайд бүрэн автоматажсан байгаа. 

Музейн барилгад тавигдсан бүхий л зүйл нь археологийн дурсгалд дүрслэгдсэн, тэмдэглэгдсэн зүйлс бий. Санаагаараа хийсэн зүйл огт байхгүй" гэв.

зураг
 
Соёлын яам
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ИРГЭН [202.9.46.2] 2022/8/17
соёлын өвийн "хулгайч" захиралтай энэ музей өөдлөхгүй....яаралтай соль....
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2022/8/17
Байгалийн түүхийн музейгүй улс болж байгаа юм байна зөв үү?
0 | 0 Хариулах
Зочин [103.143.40.147] 2022/8/17
Түүхээ хулгайлж зардаг Түүхч нь Чингис хааны музейн захирал гэхээр үнэхээр дампуу улс шүү.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.108.40] 2022/8/16
Энэ бол резень.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.122] 2022/8/16
Музей нээгдэх овоо дөхөж дээ. Гадна дотныхон үзэх юмтай болвол аштай юу
4 | 0 Хариулах
Зочин [150.129.140.1] 2022/8/16
Ямар нь халаас ухаад шоронд ороод ямар нь ингээд санаа амар наранд яваад байдаг юм бэ?
5 | 2 Хариулах
Зочин [66.181.177.119] 2022/8/16
nimsambuu neg partisan oboo ustgald oruulad gej agsan tabiad. neg nogoo partisan alsanda ihel bayrlad baiganma.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.105] 2022/8/16
Чулуун Номин гээд энэ 2 үнэн тэнэг шуналтангууд
5 | 0 Хариулах
Зочин [64.119.24.214] 2022/8/16
Номин их дажгүй тач хүүхэн шүүүү махлаг
4 | 2 Хариулах
Зочин [64.119.24.214] 2022/8/16
Номиооо 👉🤌🏿👃🤌🏿🌶🍆🍌
0 | 0 Хариулах
Boraros [178.143.42.80] 2022/8/16
Bayrlala
0 | 1 Хариулах
Зочин [64.119.29.242] 2022/8/16
Чуукаа, миний хөгшин одоо болио!
3 | 1 Хариулах
Зочин [202.55.188.107] 2022/8/16
Ih l goy haragdah ym. Odoo hurdan needee
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.40] 2022/8/16
АН ын Элбек, Батүүл, Эрдэнэ нарын бүлэглэл МАН ын одоогын дарга сааталтай гэгдэх Оюук, Хүк нарыг дэмжиж байгаа нь нууц биш болсон. ikon.mn өнөөдөр ЗГ ийг магтан дуулахаас өөр сонолтгүй бгаа.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.107] 2022/8/16
Stresstei zdu ve
1 | 2 Хариулах
Зочин [202.9.46.3] 2022/8/16
Unen
2 | 0 Хариулах
Тимо [66.181.191.182] 2022/8/16
Номин сар болохгүй өшиглүүлж байж саасагнаад яахав
4 | 0 Хариулах
Зочин [202.21.108.251] 2022/8/16
Ene Chuluun gedeg chin shorond yavchihaaguimuu?
6 | 2 Хариулах
Зочин [203.23.49.199] 2022/8/16
хахаа болиочдээ
1 | 0 Хариулах
Зочин [64.119.24.214] 2022/8/16
🖕🏿🖕🏿🖕🏿🖕🏿🖕🏿
0 | 1 Хариулах
Тийрэлтэт Үмхий Хүрэн [202.9.46.14] 2022/8/16
Гоё болоосойдоо_____
0 | 0 Хариулах