Чингис хаан музейн барилгын төсөвт өртөг 14.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Байгалийн түүхийн музейн суурин дээр барьж буй тус музейн барилгын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсөвт өртөг нь 53 тэрбум төгрөг бөгөөд санхүүжилт гацахгүй хэмээн хэлж байсан. 2020 оны төсвийн тодотголд ч 53,066.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр сууж, энэ онд 48,779.7 сая төгрөгийн санхүүжилтийг гаргахаар тусгасныг УИХ баталсан. Тиймээс 2021 онд 4.3 тэрбум төгрөгийг тусгаснаар нийт санхүүжилт шийдэгдэх байв.
Тэгвэл 2021 оны төсвийн төсөлд тус музейн барилгын төсөвт өртгийг 67,864.7 сая буюу 14.8 тэрбум төгрөгөөр өсгөж бичжээ. Гэвч санхүүжигдэх дүн нь 4,286.8 сая буюу 4.3 тэрбум төгрөг байна.
Зураг 1. 2020 оны улсын төсвийн тодотгол
Зураг 2. 2021 оны улсын төсвийн төсөл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!