ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Шинээр баригдах музейнүүдийн ТӨСӨВ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

2020 оны төсвийг УИХ-д өргөн барихтай холбогдуулан төсвийн талаарх танилцуулгыг Сангийн яамнаас өнөөдөр хийсэн билээ. 

Мэдээллийн үеэр ирэх онд Соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтыг хэрхэн тусгаснаа тайлбарласан юм.

Хотын өнгө төрхийг илэрхийлэх музейнүүдийг болон зарим хуучин барилгыг сэргээн засварлах ажлыг хийхээр төлөвлөөд буй. Эхнээсээ зарим барилгын загвар, макетыг гаргасан бөгөөд 2020 оны төсөвт ийнхүү тусгаад буй аж.  

Энэхүү төсвийг УИХ-аар эцэслэн батлах бөгөөд өөрчлөлт орох магадлалтай юм.  

Эргэн сануулахад, энэ оны зургаадугаар сард болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чингис хааны музей" байгуулахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгосон удаатай. Иймд тус музей нь хуучин Байгалийн түүхэн музейн суурин дээр баригдахаар болсон. 

  1. Байгалийн түүхийн музей /Их тэнгэрийн аманд баригдана/ - 2020 онд санхүүжих дүн 31.9 тэрбум төгрөг (Төсөвт өртөг - 94.4 тэрбум)
  2. Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн /Яармагт баригдана/ - Санхүүжих дүн 5.0 тэрбум төгрөг
  3. Чингис хаан музейн барилга /Хуучин байгалийн түүхэн музейн суурин дээр баригдана/ - 2020 онд санхүүжих дүн 53 тэрбум төгрөг (Төсөвт өртөг - 53 тэрбум)
  4. Үндэсний урлагийн их театр - 2020 онд санхүүжих дүн 30 тэрбум төгрөг (Төсөвт өртөг - 152.5 тэрбум) 
  5. Төв номын сан - Санхүүжих дүн 4.0 тэрбум төгрөг
  6. Улсын драмын эрдмийн театр - Санхүүжих дүн 4.0 тэрбум төгрөг
  7. Дуурь бүжгийн эрдмийн театр  - Санхүүжих дүн 4.0 тэрбум төгрөг
  8. Шинжлэх ухаан, инновацын төвийн кластер - Санхүүжих дүн 3.0 тэрбум төгрөг

Засгийн газраас соёл, урлагийн салбарын хөгжилд түлхүү анхаарч, ард иргэдээ соён гэгээрүүлэхэд ач холбогдол өгөх бодлого хэрэгжүүлж буйгаа мөн онцолсон байдаг. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
БУРУУ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.119.247] 2020/2/15
Iim zogsool hiih gazargui hiihgui um baij hudlaa zurag haruulj humuusiig huurah hereggui.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.221] 2019/9/29
ирэх сонгуулиар энэ он удаан жил болцон гаруудыг дахиж сонгохгүй шүү хэдүүлээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.221] 2019/9/29
энэ хулгайчууд идэж өгөхндээ яанаа [хориотой үг]
0 | 0 Хариулах
Зочин [210.217.18.76] 2019/9/27
Аймшигтай үрэлгэн
0 | 0 Хариулах
Зочин [202.179.24.55] 2019/9/27
байгалийн түүхийн музей яах юм бэ
0 | 0 Хариулах
Зочин [202.4.248.86] 2019/9/27
Хуучин барилгуудаа засаж янзалсан нь дээр. Шинээр барих тохиолдолд хотын зах руу том талбайтайгаар барих хэрэгтэй. Амин чухал ач холбогдол ихтэй зүйлд мөнгөө үрэхгүй хэрэгтэй хэрэггүй юманд мөнгө зарлагадаж өрөө нэмэх хэрэг байна уу.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.109.124] 2019/9/27
Өө за за. Цахилгаан станц, зам, сургууль, цэцэрлэг, үйлдвэр гээд л хийх юм зөндөө байхад байгаа барилгаа нураагаад ийм өндөр үнэтэйгээр ахиж барина гэдэг чинь яавч эрүүл хүний хийх юм биш! Хулгай хийх л ганц зорилготой! Бидний төлсөн татварын мөнгөнөөс!
5 | 0 Хариулах
Зочин [109.169.23.74] 2019/9/27
За зайлаа.Бид тийм баян тансаг улс уу? Иргэн бүрл хөнжлийнхээ хэрээр хөлөө жийж,түрүүвчиндээ тааруулжл ажил амьдралаа залгуулж явдаг.Харин улс төрд орсон нөхдүүд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдгээ мартатлаа амьдалаас тасардаг Юм шиг байгаан. God bless them
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.113] 2019/9/26
жанхуу төмөр зам идээд шоронд орохгүй гэж ерк болсон, ухна музей идээд юу болохыг харах үлдлээ. 2020 онд мангар биш мананг сонгохгүй байя, жанхуу ухна гахай 3-ыг 20 онд шоронд хийцгээе.
4 | 0 Хариулах
Зочин [50.202.130.28] 2019/9/26
Кластер гэх гадаад үг хэрэглэх шаардлага бий юу? Цогцолбор гэдгээс юугаараа ялгаатай вэ?
1 | 0 Хариулах
Зочин [122.201.26.237] 2019/9/26
Женко нь төмөр зам идэж, Хүүк нь музей идэх нь дээ.
6 | 1 Хариулах
Зочин [202.9.43.229] 2019/9/26
Huuchniig ni bitgii nuraagaach guiy, Tuuhiin dursgald avah heregtei
2 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/9/26
chingis haanii muzey yasan yaduu zagvartai yum be de
2 | 0 Хариулах
Хүрэлсүх-----------д [202.131.225.197] 2019/9/26
Дүүрэг, аймаг бүрт 1 эрүүл мэндийн төв бариад өгөөч эхлээд эрүүл мэнд дараа нь соёл урлаг байж болох уу
5 | 1 Хариулах
Зочин [202.55.191.130] 2019/9/26
Яахав шинээр барилаа ч хуучнуудыг нь бас салбар музэй болгоод засаж тохижуулж ашиглаарай
1 | 1 Хариулах
Зочин [66.181.191.39] 2019/9/26
Ter chinggis haanii muzeig l yostoi oilgohgui bgam. Tavih uzmer bgmu? Huntaij Davaanyam, Oulun ntr-n novshnuudiig tavih gd bgamu?
2 | 1 Хариулах
Зочин [66.181.186.32] 2019/9/26
чингис голд архи, чингис шар айраг, өэлүн сүү г.м мэр сэр юм тавина гэсэн
6 | 0 Хариулах
Зочин [202.179.22.117] 2019/9/26
Харин тийм. Чингис хааны музей гэж нэрлээд Түүхийн музей болно. Оронд нь одоо байгаа түүхийн музейн суурин дээр өөр л юм барих байх даа. Эсвэл түрээс түрээс. Төрийн өмчит байгууламжуудын ихэнх нь түрээслэгдэж дам дам түрээсийн орлого эзэддээ мөнгө олгож байдаг. Тухайлбал Урт цагааныг хараарай.
2 | 1 Хариулах
Зочин [183.177.106.34] 2019/9/26
Сайхан болохнээ
2 | 3 Хариулах