ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Чингис хаан” музейн долоон давхар барилгын 60 хувийг үзмэр, үзүүлэг эзэлнэ

ikon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

БСШУСЯ-аас Төрийн ордны Б танхимд 2019 оны 09 дүгээр сарын 16-нд “Чингис хаан” хаадын музей байгуулах асуудлаар эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, Засгийн газрын байр суурийг илэрхийлэв.

Чингис хаан” хаадын музейг барих барилгын хэлбэр хийц, газрын байршил, үзүүлэг, үзвэрийн дэглэлт, танхимын хуваарилалт, зохион байгуулалтын талаар эрдэмтэд олон янзын байр суурь илэрхийлж байсан ч “Чингис хаан” хаадын музейг байгуулах тухайд санал нэгтэй дэмжиж байв.

Түүнчлэн соёл, урлагийн салбарт Монгол Улсын Засгийн газраас анхаарч, томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа нь ард иргэдээ соён гэгээрүүлж байгаа хэрэг гэж үзэж буйгаа ахмад эрдэмтэд хэлэв.

Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг тус музейд харуулах аж. Үүгээр дамжуулж, Их монгол Улсын эзэн Богд Чингис хаан азид, дэлхийн хөгжилд, цаашлаад хүн төрөлхтний түүхэнд оюун санааны  ололт, дэвшлийг хэрхэн гаргаж ирсэн бэ гэдгийг тод харуулах ёстой гэв.

 

“Чингис хаан” хаадын музейн зургийн төслийг архитектор Д.Балдан хийсэн байна. Төрийн ордны баруун хойно буюу Байгалийн түүхийн музей байрлаж байсан газарт тус музейг шинээр байгуулах бөгөөд энэ байршлыг өөрчлөхгүй гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн.

Гадаад хийц, хэлбэрийг дахин хэлэлцэж, эрдэмтдийн саналыг тусган гэр хэлбэрт оруулах эсэх зэрэг асуудлыг судалж танилцуулахыг зураг төслийн багийнханд үүрэг болгов. Засгийн газраас бүх талаар дэмжиж ажиллана гэв.

Төлөвлөгдсөн 3,300 мк.в эдэлбэр газрын 2,500 мк.в талбайд  долоон давхар барилгыг төлөвлөснөөс 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг эзэлнэ.

Үндсэн гурван хэсэг 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулна гэв.

Эрдэмтэд Монгол Улсын хаадын талаархи эд, өлгийн зүйлс, түүх, ном, судар, олдвор арвин. Иймд орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглаж, үзэгчдэд сонирхолтой, ойлгомжтой, хялбар байдлаар хаадынхаа түүхийг хүргэх тал дээр анхаарч ажиллахыг сануулж байв.

Мөн музейн барилгыг чанартай, үнэт метал, эрдэнийн чулуу оролцуулах гэх зэргээр хийх саналыг зарим эрдэмтэн гаргасан.

Ирэх оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа учир үзмэрүүдийг сэргээн засварлах, гадаад улс орнуудад хадгалагдаж буй дахин давтагдашгүй, түүхийн хосгүй үнэт олдворуудын эх хуулбарыг хийх, хувь цуглуулагчдаасаа дэмжлэг авах зэрэг бусад бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулж ажиллах тал дээр ажлын хэсгийн гишүүд анхаарах нь зүйтэй гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [202.126.89.126] 2019/12/9
Surjin nertei darjin musei boloh ni dee. Neeh tom nertei, ner baasdmaar yum bloh vii. Dandaa hulbar. Dotor ni tavih zuilgui bj 7 davhar " yoton" barih ni. Gol ni zuvhun barilgiinhaa hiitsend anhaaraad zogsohfui hajuu ZGiin orgon bolon busad S toirson barilguudtaigaa neg tsul haragdahaar yum bariaraidaa. Geren helber tend tohirohuu g.m. Yanadaa umnuus ni aij bna shuu.
0 | 0 Хариулах
z [202.126.89.91] 2019/9/19
chingis haanii geh unendee yu ch bhguishdee taivand bga zurag batlagdaagui nuuts tovchoonii eh bas dahin hanzaas hurvuuleh tsag bolson geh met
0 | 0 Хариулах
Eleg hushluu [202.179.26.14] 2019/9/18
Hamag uzmer ne hulhi baih muzeig hen uzdegiin!
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.237] 2019/9/17
Гадаадын маш том архитекурчаар хийлгэ манайхан чадахгуйээ хаадын болон туухийн музейнуудыг нэг дор ямар нэгэн уул тогой дээр сурлэг орон зайтай газар барих хэрэгтэй богд уулын нэг аманд ч юмуу одоо тэр газарт нь Орчин уеийн урлагын музей барих нь зевее уунийг мэдэж шийдэх хун соелын яаманд нэг хун байхгуйээ дандаа зохиолын дуучин далдагнуурууд дуурсэн газар байдаг даа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.97] 2019/9/17
ийм юм хийснээс хийгээгүй нь дээр ... Чингис хааны музей гэхэд арай ч дээ хорооны барилга юм уу нөгөөхийн тухай ярих ч юм алга ... ингэж байхаар яг түүхэн газарт тухайн үеийн монгол сүр хүчийг үзүүлсэн олигтойхон шиг юм хийж болдоггүй юм уу ядаж л жуулчид очоод үзэж харах юмтай болмооргүй бол бүр ийм юм хийгээд хэрэггүй зүгээр цэцэрлэг сургууль хөл бөмбөгийн талбайгаа бариад яв
2 | 1 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/9/17
duugui zail orosiin troll min
0 | 1 Хариулах
Зочин [202.9.43.97] 2019/9/17
МАН АН 2 эхлээд дотроо их цэвэрлэгээ хийж эрүүлжих хэрэгтэй тэгэхгүй бол ард түмний элэг доог хaраал зүхэл байсаар байна цаашлаад олон улс дэлхий дахинд шившгээ тарьсаар байх болно бас гадны луйварчдын өгөөш бэлэн хоол болсоор л байх болно энэ 2 нам яг одоо яг энэ цаг дор нэр хүндгүй хөгийн л нам болж хувирчхаад байх шиг
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.97] 2019/9/17
ЗТЯ-ны сайд, дэд сайд, Ерөнхий хорооны орлогч даргад үйлчилж буй жолооч нарын цалинг хүргэж байна. -Тус яамны сайд Б.Энх-Амгалангийн 0713 УБЗ улсын дугаартай машин хөлөглөдөг жолооч нэгдүгээр сард 1,8 сая, хоёрдугаар сард 2.4 сая, гуравдугаар сард 1,7 сая төгрөгийн цалин авсан байна. -Мөн ЗТЯ-ны дэд сайд Л.Халтарын 0669 УНҮ улсын дугаартай машин унадаг жолооч нь нэгдүгээр сард 2,7 сая, хоёрдугаар сард 1,6 сая, гуравдугаар сард 1,5 сая төгрөгийн цалин авчээ. -Тэгвэл тус яамны Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэлийн 0010 УБҮ улсын дугаартай машин хөлөглөдөг жолооч нь нэгдүгээр сард 2,8 сая төгрөг, хоёрдугаар сард 2,2 сая төгрөг, гуравдугаар сард 2 сая төгрөгийн цалин тус тус авсан байна.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.97] 2019/9/17
УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Хаянхярваа нар мөн ээлжит бус сонгууль явуулахыг эсэргүүцсэн байна. Тэд уг асуудлыг нэлээн хурц шүүмжилжээ.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.22.15] 2019/9/17
Ядаж Чингис хааны ганц хутга олчихоод музей барилдаа тэгээд гадныханд юу үзүүлэх юм бэ дэмий барьж солиорч байхаар Байгалийн Түүхийн Музейгээ гоё барилдаа
2 | 0 Хариулах
DANRAV antiRAVDAN twitter [103.229.123.65] 2019/9/17
За манайхан нөгөө бяслагтай талх гм гоё гоё дизайнтай коллажууд хийнэ биз дээ? Эхний ээлжинд шоколадтай кекс санаанд бууж байх чинь, ккк))
2 | 0 Хариулах
Зочин [66.181.191.39] 2019/9/17
Uzmer bhgushdee, yu uzuuleh gd bgan. Delhiin ali ch ulsan baigaliin shinjleh uhaanii muzei n nomer 1 bdgim shu! Shinjleh uhaanaa terguund tavisan uls hugjdug yum
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.119] 2019/9/17
Гаднах архитэктур бол будаа болсон. Хэнд ч таалагдаагүй. Доторх нь тэгээд үнэхээр янз бүрийн материалтай үзмэр хадгалахад зориулагдсан зориулалтын газар байж чадах уу? Температур дулаан агааржуулалт чийгшил тэр бүү хэл цонхны хэлбэр хаана хэд орчим байвал хадгалахад муу нөлөө үзүүлэхгүй вэ гэх мэт нарийн ширийн юм байдаг гэсэн. Бусад оронд хуучны хадгалж байсан газраас нь ном судар ацаад шинээр архив бариад хийтэл амархан чанар нь муудсан тул буцаагаад хуучны байсан газар нь аваачиж хийсэн гэсэн. Сайн л судалсан сурсан итгэлтэй байж хийнэ шүү. Одоо бол шинээр ямар архитектуртэй хийхээ бодох хэрэгтэй. Доторхийг нь мэргэжлийн хүмүүс бодож байх ёстой. хадгалах нөхцлийн тухай.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.31.119] 2019/9/17
Хаан хаан гэхээс бид бүү хэл гадныхан хүртэл сонссоор байгаад залхаж байна гэсэн.
1 | 2 Хариулах
Зочин [202.179.31.119] 2019/9/17
Наадах хэлбэр чинь бүтэхгүй солихоор болсон.
2 | 0 Хариулах
7 [180.149.96.90] 2019/9/17
Гэр хэлбэртэй 7 давхар. Авгай их удирдагчид минь чаддаг хүнд нь үлдээ. Та нарыг дахин сонгий яахав
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.73] 2019/9/17
Эрх барьж байгаа улстөрчид дахин талцаад эхэлсэн. Ийм мэдээлэл улам газар авч байна. Үүнийг нотлох үйл явдлууд ч ар араасаа хөвөрч байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 7 хоногт УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын даргаар ажиллаж байсан намынхаа хүмүүс, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын 11 хүнийг өрөөндөө цуглуулж хуралджээ. Тэдгээр 11 хүн нь төрд, намдаа том албан тушаал хашиж явснаас гадна МАН дахь фракц бүлэглэлүүдийг тэргүүлдэг гэдэг утгаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийн хандсан бололтой юм. Тэрбээр ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийг “наашлуулж”, энэ оны 11-р сард хийе гэсэн саналаа тэдэнд танилцуулсан байна. Мөн ээлжит бус сонгууль явуулах шалтгааныг ч ярьжээ. Өөрөөр хэлбэл, “…УИХ-ыг тараая” гэсэн асуудал тавьсан байна. Мөн УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, сонгууль явуулах нь аль ч талаасаа МАН-д ашигтай. Улс орны эдийн засгийн хувьд ирэх жил тун таагүй байхаар байгаа. Удахгүй манай улс ФАТФ-ын саарал жагсаалтад орчихно. Ингэхээр улсын эдийн засаг улам хүндэрнэ.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.73] 2019/9/17
Нүүрс, зэсийн үнэ ч ирэх онд сайнгүй байх прогнозыг олон улсын экспертүүд хийчихсэн. Нөгөө талаас энэ өвлийн хотын утаа Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Өвлийн утааны балаг зуны сонгуулийг харлуулна. Улс төрийн хувьд МАН-ын хувьд гол өрсөлдөгч болоод байгаа АН, МАХН-ын хувьд одоогоор сонгуульд оролцох бэлтгэлгүй байна. Тиймээс 11-р сард сонгууль явуулахад МАН одоогийн рейтингтэйгээ ороход ялалтаа хадгалах боломжтой гэжээ. Түүний саналыг МАН-ын дарга асан, Шадар сайд Ө.Энхтүвшин дэмжиж байгаагаа илэрхийлээд “…Манай нам ямар ч аргаар хамаагүй 2020 оны сонгуульд ялах ёстой” гэсэн байна. Бас УИХ-ын дарга Г.Занданшатар ч намын даргынхаа саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.73] 2019/9/17
Харин УИХ-ын дарга асан М.Энхболд “…Ингэх нь зохимжгүй. Парламентын дархлаа УИХ-д хадгалагддаг. Гэтэл манай нам шийдээд УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах нь энэ дархлаанд халдсан хэрэг болно. Дараа нь өөр нэг улс төрийн хүчин сонгуулийн ялалтын төлөө дахиад л УИХ-аар тоглоно. Ингэж болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. М.Энхболдыг дэмжсэн зарим нэг хүн бухимдаж, хурлыг хаяж гарчээ.
3 | 0 Хариулах
бб [66.181.182.193] 2019/9/17
Төрийн түүхийн музей, үндэсний музей археологийн музейгээс үзмэрийг нь зөөх үү
0 | 0 Хариулах
haha [122.201.26.172] 2019/9/17
Үзмэр байхгүй нь үнэн шүү.
1 | 0 Хариулах
З.ЭНХБОЛД [202.9.43.73] 2019/9/17
6 хуудас зүйлийг хэн ч уншихгүй. Учир нь ямар ч ач холбогдолгүй. Үүний төлөө 15 тэрбум төгрөг салхинд хийсгэх бол дэндүү цамаан зан гаргаж байна.
5 | 0 Хариулах
үндсэн хууль [202.9.43.73] 2019/9/17
МАН
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.46] 2019/9/17
Uzmer bhgushde, yu uzuuleh gd bgan? Huntaij Davaanyam, oulun unuruu terguuteniig uu? Shinjleh uhaani zugt bish ungursun ue ruugee butsaah uragshaa bish hoishoo yvuulah gd bdg butehguiee
3 | 0 Хариулах
Зочин [202.179.26.14] 2019/9/17
Хамаг үзмэр нь хулхи л музей байгуулагдана. Хайран мөнгө
5 | 0 Хариулах