Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Төрийн ордонд оруулж ирсэн макетаа хар. Арван жилийн хүүхэд ч ийм юм хийхгүй

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж төсөл, макеттай танилцлаа.

Чингисийн түүхийн музей

Хотын гол өнгө төрхийг илэрхийлэх тус музей нийт найман давхар бөгөөд 55 орчим метрийн өндөртэй бөгөөд урд хэсэгтээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөгджээ. 

Үндэсний урлагийн их театрын музей

Тус музейн нийт хэмжээ нь 180х70 метр буюу нийт 42 мянган метр квадрат талбайтай тус музей нь дотроо 1,600 хүний суудалтай дуурь бүжгийн танхим, 2,500 хүний суудалтай концертын их танхим, 800 хүний суудалтай хөгжмийн танхим, 400 хүний суудалтай олон зориулалтын заалтай байх аж. 

Харин гадна талдаа 350 авто машин, В1 давхартаа 600 авто машины зогсоолтой байхаар төлөвлөгджээ. Дээшээ зургаан давхар, доошоогоо хэсэгчилсэн гурван давхар байхаар эхний эскиз зургаа бэлэн болгоод буй нь энэ юм. 

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гарсан ч музейн барилгын зураг төслийг хийх тендер шалгаруулалт удааширсны улмаас цаг алдаж, загвар төсөл гараагүй байна.

Харин гүйцэтгэгчээр шалгарч эрхээ аваад буй Хатанбаатар компани урьдчилсан зургийн төслөө танилцуулав. Одоо байгаа барилгын төмөр хийцийн суурийн дэд бүтцэд тулгуурлан гурван блок нийт 33мкв, 10,800 мкв үзмэрийн талбай бүхий 75 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах зураг төслийг боловсруулжээ.

30,000-40,000 хүний суудалтай шинэ стадион барихаар зорьж байна

Макетуудтай танилцах үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх "13 дугаар зуун тэр аяараа Чингис хаантай холбоотой. Энэ музей Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдах бөгөөд Чингис хааны нэр дор бүх хааны онцлогийг харуулсан түүхэн музей болох учиртай.

Харин Байгалийн түүхийн музей нь Их тэнгэрийн аманд ашиглалтад орох бөгөөд ажил нь эхэлчихсэн явж байгаа. Засгийн газраас ийнхүү барихаар болсон нь ард түмнээ соён гэгээрүүлэх, түүх дурсгалаа олон түмэндээ таниулах зорилготой.   

Тус хоёр барилга дээр нэмээд Үндэсний урлагийн их театр, Номын сангийн барилга дөрвийг эхний ээлжид ашиглалтад оруулах бөгөөд 2020 оны төсөвт сууна. Энэ дөрвөн ажлын дараагаар Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Төв номын сангийн барилгын засварыг хийнэ.

Мөн 30,000-40,000 хүний суудалтай шинэ стадион барихаар зорьж байна. Дээрээс нь ААН-үүдтэйгээ хамтраад өвлийн спорт ордон, хөл бөмбөгийн талбай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт ордон баригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Яармаг тэр чигээрээ спорт цогцолбор болно.

Одоо энэ ажлуудыг хариуцаж байгаа дарга нар хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Улсдаа одоо юм хийж, бүтээж өгье. Үр хойчдоо өв үлдээж, гаднынхныг үзэх харах юмтай болгоё” гэв. 

14 хоногийн дараа дахин шалгана

Тэрбээр макетуудтай танилцсаныхаа дараагаар музей барих зарим ажлын хэсгийнхэнд хандаж "Засгийн газар газар, мөнгө төгрөгийн асуудлуудыг нь газар дээр нь шийдэж өгсөн байхад яагаад ажиллахгүй байгаа юм. Ажил хийвэл хий, хийхгүй бол больцгоо. Та нарын ард чадалтай, чадвартай залуучууд олон байна.  Төрийн ордонд оруулж ирсэн Үндэсний урлагийн их театрын тэр макетаа хар. Арван жилийн хүүхэд ч ийм макет хийхгүй. Хүн харахад ойлгомжтой Чингис хааны музейн макет шиг юм хийгээд тавьж болохгүй байсан юм уу" хэмээн шүүмжлэлийг ч мөн хэллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн барилгын загварыг үзэж, холбогдох хүмүүст зарим үүрэг даалгаврыг өгч, 14 хоногийн дараа дахин шалгахаар болов.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг