Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТОП-20 индекс өнөөдөр 0.01 хувиар өсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 552,702 ширхэг хувьцаа, хөрөнгө оруулалтын хоёр сангийн 38,772 нэгж эрх, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нэг ширхэг үнэт цаасыг нийт 153,337,930 төгрөгөөр арилжаалжээ. 

15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол гурван хувьцаат компанийн ханш тогтвортой байсан байна.

ТOP-20 индекс 0.01 хувиар өсөж, 34,433.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,999,900,542,513 төгрөг болжээ.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

 

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж