Архангай аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төв(ЗӨСТ)-ийн энэ оны зоонозын халдварт хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Өгийнуур сумын Өгий нуур, Дойтын цагаан нуур, Амин нууруудад нүүдлийн шувуу болон шумуулаар дамжих халдварын тандалт судалгааг хийжээ.
Ажиглалт тандалтаар шувууны томуугийн сэжигтэй болон үхсэн шувууд тохиолдоогүй.
Шумуулын тандалт судалгааг Өгийнуур сумын Өгий нуур, Дойтын цагаан нуур, Орхон гол зэрэг газраас 100 гаруй шумуул цуглуулахад ЗӨСТ-ийн шимэгч судлалын лабораторид Gulex, Aedes төрлийн шумуул тодорхойлогдсон байна.
Эх сурвалж: Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!