Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Үерийн үеэр хоёр хүн унаж амиа алдсаны дараа Сөүл хотын захиргаа траншейны нүхнүүдийг торлох шийдвэр гаргав

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод энэ долоо хоногийн эхээр сүүлийн зуу гаруй жилийн түүхэнд тохиогоогүй их хур тунадас унаснаас үерийн гамшигт нэрвэгдээд байгаа билээ.

Хотын гудамж талбай усанд автаж, өндөр даралттай ус траншейны ган төмөр тагнуудыг авч хаях болжээ.

Үүний улмаас энэ долоо хоногт хоёр хүн траншейны нүхэнд унаж амиа алдсан юм.

Даваа гарагт Сөүлийн Сочо дүүргийн нутагт өвдгөөр татсан усыг туулж явсан 40-50 орчим насны хоёр хүн траншейны нүхэнд унаж, цогцсууд нь хэд хоногийн дараа олджээ.

Энэ явдлаас сургамж авсан Сөүл хотын захиргаа гамшигт нэрвэгдсэн дүүргүүдийн траншейны нүхэнд нэмэлт тор суулгах шийдвэрийг Баасан гарагт гаргасан байна.

Олс болон ган төмрөөр хийсэн торнуудыг траншейны тагны дотор талд нэмж суулгахаар болжээ.

зураг
 

Сөүл хотод нийтдээ 600,000 орчим траншей байдаг. Энэ долоо хоногийн эхээр орсон хүчтэй аадар борооны үеэр Сөүл болон түүний ойр орчмын бүс нутагт нийт 13 хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Times