Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ) 33 сувилагчдаа орон сууц авахад нь зориулж, 30 хүртэлх сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийн эрхийн бичиг гардуулав.
Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Ш.Алтантуяа "Энэ жил Монгол Улсын хэмжээнд сувилагчийн дутагдалтай жил байлаа. Сувилагч бол маш үнэ цэнтэй мэргэжилтэн юм. Манай төвд ч сувилагч дутагдалтай байдаг. Тиймээс эрүүл мэндийн ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих хүрээнд 33 сувилагчид орон сууцны урьдчилгаа болох 30 сая хүртэлх төгрөгийг өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, ЭХЭМҮТ-өөс нэг тэрбум төгрөгийг сувилагч нартаа зориулж байна. Үүнийг бодитой дэмжлэг хэмээн харж байгаа. Гүйцэтгэлийн санхүүжилтийн үр шимийг одоо л бид хүртэж байна" хэмээн хэллээ.
Орон сууцны урьдчилгаанд хамрагдах сувилагч нарыг сонгон шалгаруулахдаа наймдугаар сарын 5-8-ны хооронд эмч, эмнэлгийн ажилчдаас дата судалгаа авсан байна.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!