Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

ЭХЭМҮТ 33 сувилагчдаа орон сууц авахад нь зориулж, 30 хүртэлх сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийн эрхийн бичиг гардууллаа

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ) 33 сувилагчдаа орон сууц худалдан авахад нь зориулж 30 хүртэлх сая төгрөгийн урьдчилгаа төлбөр гардууллаа.

Энэхүү арга хэмжээг нээж ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Ш.Алтантуяа үг хэлэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр “Бид жил бүрийн наймдугаар сард эмч, эмнэлгийн ажилчдын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийг эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан онцлогтой. 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ЭХЭМҮТ-ийн бүх эмч, эмнэлгийн ажилчин хүчин чармайлттай маш сайн ажилласан. Үүний үр дүнд манай эмнэлэг санхүүжилтээ амжилттай авч чадсан. Тиймээс эмнэлгийн ажилчдынхаа үндсэн цалинг нэмж, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо" хэмээн хэлсэн юм.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1202514227256158
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав