Манай улсын нийт хүн амын 30 хувь нь 15-34 насны залуучууд
Нэгдсэн үндэстний байгууллагаас жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” хэмээн тэмдэглэдэг.
2022 онд Олон улсын залуучуудын өдөрт “Үе хоорондын эв санааны нэгдэл: Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриаг дэвшүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлж, хөгжлийн гадуур хэнийг ч орхигдуулахгүйн тулд үе үеийнхэн эв нэгдэлтэйгээр, хамтрах шаардлагатайг онцолж байгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Залуучуудтай холбоотой зарим тоон мэдээллээс харвал:
- Манай улсад 15-34 насны залуучууд нийт хүн амын 1,016,859 буюу 29.8 хувийг эзэлж байна. Үүнээс 504,155 нь эмэгтэй, 512,704 нь эмэгтэй аж.
- 15-34 насны залуучуудын боловсролын түвшинг харвал 0.02% нь доктор, 1% нь магистр, 26% нь бакалаврын дээд, 1% нь дипломын дээд, 34% нь бүрэн дунд, 2% нь боловсролгүй байна.
- 15-34 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин нийт хүн амын 11.5% байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

