ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Блю Скай Тауэр - Оффисын талбай ТҮРЭЭСЛЭНЭ, ХУДАЛДАНА

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 8 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

ТАЛБАЙН МЭДЭЭЛЭЛ

  • ДАВХАР: 9 болон 10 дугаар давхарт
  • ХЭМЖЭЭ: 205 – 1325 мкв
зураг
 

Blue Sky Tower нь загвар дизайн, барилгын чанар, засал тоноглол гэх мэт үзүүлэлтүүдээрээ тэргүүлэхүйц байгууламж юм.

“Blue Sky Tower” дахь оффисуудын саруул цонхоор байгалийн гэрэл өдрийн туршид саадгүй орж, өрөө тасалгааг гэрэлтүүлэх ба нэр хүндтэй бизнесийн байгууллагын бүх талын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангана.

Манай үйлчлүүлэгчид өрөө тасалгааны тохижилт, зохион байгуулалтыг өөрсдийн хүсэлт шаардлагын дагуу төлөвлөх бүрэн боломжтой бөгөөд байгууллагын үйл ажиллагаанд шаардагдах бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтойгоороо давуу талтай юм.

зураг
 

Нийслэл Улаанбаатар хотын төв цэгт, Төрийн ордон, Гадаад хэргийн яам, Монголын хөрөнгийн биржийн хөрш зэргэлдээ байрлах “Blue Sky Tower” дахь оффисууд нэр хүндийн баталгаа болно.

зураг
 

Монголдоо дахин давтагдашгүй, орчин үеийн, онцлог загвар дизайны шийдэл бүхий “Blue Sky Tower” нь нийслэл хотын хөгжил цэцэглэлт, өнгө төрхийн билэгдэл болж байна.

зураг
 

Энхтайваны өргөн чөлөө “Blue Sky Tower”-ийн хойд их хаалгаар дамжин өнгөрдөг бол Жамьян гүний гудамж урд хаалгаар дамжин өнгөрдөг.

зураг
 

“Blue Sky Tower” барилгын уудам цонхоор дөрвөн зүг, найман зовхист бүхнийг харах боломжтой.

зураг
 

Банк, санхүүгийн үйлчилгээг авахын тулд “Blue Sky Tower”-с нэг алхам ч холдох шаардлагагүй. Гэхдээ эндээс 0.5-1.2 км зайд нэр хүндтэй бүхий л банк санхүүгийн байгууллагуудын төв оффис, салбар нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Монголын хөрөнгийн бирж хүртэл 2-хон минут алхаад хүрнэ.

зураг
 

Таныг тав тухтай хооллож амрах, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх бүх боломжоор “Blue Sky Tower” хангах болно.

Ази, Европ хоолны ресторан, лоунж, фитнес клуб, хүлээн авалт, хурал уулзалтын танхимууд гээд таны хүссэн бүх төрлийн үйлчилгээ манайд бий.

Танд гадаад дотоодын хүндэт зочин, бизнесийн түнш, хамтрагчдаа дайлах, албан харилцаагаа бэхжүүлэх, ажлын урт өдрийн дараа алжаалаа тайлан амарч тухлах бүх боломжийг бид бүрдүүлээд байна.

зураг
 

Та манайд бие болон сэтгэл санаагаа нэг мөсөн амрааж, эрч хүчийг олж аваарай.

Саун, жакуззи, фитнесс зал, 6 метр х 20 метр хэмжээтэй усан сантай манай клубийн үүд хаалга таны өмнө нээлттэй байх болно.

зураг
 

50 - 220 зочин зэрэг хүлээн авах хүчин чадал бүхий танхимуудад зохион байгуулсан үйл ажиллагаа танд болон танай байгууллагад амжилт, нэр хүндийг авчрах болно.

Албан ёсны хурал цуглаан, хүлээн авалт, гэр бүлийн хурим найр, баяр ёслол, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний нээлт гэх зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой.

Танхимууд нь дуу дүрсний болон уулзалтад хэрэглэх шаардлагатай мэргэжлийн бүх тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба суудлын тоо болон зохион байгуулалтыг тухайн үйл ажиллагаанд оролцож буй хүмүүсийн тоо, хүсэлт шаардлагатай уялдуулан өөрчлөх боломжтойгоос гадна хүлээн авалтын хоол ундааны үйлчилгээг бидэнд даатгаж болно.

 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-17, Блю Скай Тауэр

Утас: 8000-5656

Цахим хаяг: property@hotelbluesky.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.