ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар сард инфляц 16.1% болж өслөө

Б.Жаргалмаа, IKON.MN
2022 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт тасралтгүй өссөөр байна. 

2022 оны зургаадугаар сард үнийн өсөлт улсын хэмжээнд  өнгөрсөн оны мөн үеэс 16.1 хувь, өнгөрсөн оны эцсээс 9.5, өмнөх сараас 1.5 хувь өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. 

Өнгөрсөн оны мөн үеэс 16.1% өсөхөд 

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 19.5 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.4 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 29.1 хувь),
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.2 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 27.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Өөрөөр хэлбэл, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ зургадугаар сард улсын хэмжээнд 16.1 хувь гарсны 5.8 нэгж хувь буюу 36% нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ. 

Өнгөрсөн дөрвөн оны зургаадугаар саруудад хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт ямар хэмжээнд байсныг доорх графикаас харна уу.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээний 200 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.

Инфляц өнгөрсөн сард 16.1 нэгж хувь гарсны 57.1 хувь буюу 9.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан хэмээн үзжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 19.2 нэгж хувь, өмнөх сараас 0.8 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.183.190] 2022/7/18
Diilenh uniin osolt teevriin salbart bn. Ugaasaa busad torliin baraa teever bolon hil haasnaas uussen homsdoloos bolj osson. Mongoliin uniin osoltiin gol buruutnuud bol teeverchid bolon hil gaaliin humuus!
0 | 0 Хариулах
Zochin [66.181.161.71] 2022/7/18
Ugaasaa mungu tsaas bolloo hen sergelen n amid yawah bololtoi
0 | 0 Хариулах
Монгол хүү [172.58.88.254] 2022/7/18
Наадам дууслаа, намар боллоо, Бензин ч өслөө дөө!!! Одоо зандан жаал нь данхаа тэврээд иргүй, ишгүй сүхтэйгээ өвөлжих гэж ч хөгөө чирэх биз!!! Өвөл айсуй!!! Хэн чадах нь амьд үлдэх биз!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.190] 2022/7/18
10 их наяд цаасан төгрөг хэвлэж МАНы луйварчид хувааж идэж баахан ланд круйзер 300 ай фон утас хаус авсан бүгдийг валютаар авч бгаа ялыг нь ард түмэн үүрч бна даа
3 | 0 Хариулах
Irgen [202.126.89.174] 2022/7/18
Inflation yunaas bolj bna gevel negdugeert irged bidnii setgehui uchir ni bid het belenchilj sursan bolohoor tor zasgiinhan tuum deer toglolt hiigeed baina. 2 rt ekh oronch uzel dutagdaj baina. Undesnii uildverlegch naraa demjih. Undesnii uildverlegchid hiij bga baraa buteegdehuunee alsiig harj unee nemeh bish alsiig harj uniin managementee hiih. 3rt suurishal ulaanbaatar gej gants hotdoo tovlorson bga ni. Ug ni cluster maygaar hogjuulbel mash chuhal alham bolno.
0 | 1 Хариулах
Зочин [103.206.194.66, 147.161.194.101] 2022/7/18
Yaaj amidarahiin be.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.81] 2022/7/18
Hemne gee shaasan chine ulam zarlaga gargaa shaas pizdanuud
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.81] 2022/7/18
Zasgiin gazriig horstei ni tegshiltsgeey
1 | 0 Хариулах
хятадын өлөн тавиул МАНингууд [192.82.81.17] 2022/7/18
МАНай хүүкчид наадаж наргиж, биенээ шагнаж баян тарган хулгайн юмуу гайхуулж аймаг хэсэж байгаа. бодит байдалд юмны үнэ цаг минутаар нэмэгддэг болж байна, венесуэлийн араас явж байна. улсаараа элийрэлд живж байгаа. хятадын коммунизмын ухуулагчид монголын сошиалаар дүүрчихсэн, энэ элийрэлсэн урвагчдыг нь дуурайсан малнууд коммунизм хуцаж эргүүтнэ. гэтэл монголыг 30 гаран тэрбумын өрөнд оруулсан хүүкингүүд нь язартлаа баяжчихсан байх, псдаа энэ хулгайчуудыг долоодог малнууд энэ новшнуудаа монголыг зарчаад халуун аралруугаа зайлхад цуг явахуу.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.15] 2022/7/18
Данхын ЗГ
0 | 0 Хариулах