Олон улсын түвшний хиймэл оюуны манлайлагчдыг бэлтгэх “AI Changemakers 100x100” хөтөлбөр зарлагдлаа
100 шилдэг залуу мэргэжилтэн, 100 шилдэг оюутны нэг болж үнэ төлбөргүй Хиймэл оюуны ур чадвар эзэмшиж, асуудал шийдвэрлэх ховор боломж нээгдлээ.
AI Academy Asia-аас залуучуудын технологийн ур чадварыг дээшлүүлж, хиймэл оюуны (AI) салбарт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой "AI Changemakers 100x100" хөтөлбөрийг 3 дахь удаагаа зохион байгуулж байна.
Энэхүү хөтөлбөр нь тус байгууллагаас өмнө нь амжилттай хэрэгжүүлсэн "AI for Women 100x100", "Үндэсний Хиймэл Оюуны Аян", "Охид Хөвгүүдийн Код Бичих Хөтөлбөр", “AI Native Сургуулиуд” зэрэг нийгмийн төслүүдийн үргэлжлэл болон хэрэгжиж буй юм. Дээрх төслүүд нь өнгөрсөн есдүгээр сард НҮБ-аас зохион байгуулдаг дэлхийн цахим салбарын нэр хүндтэй шалгаруулалт болох "Digital@UNGA 2026"-д 146 орны 1,500 төслөөс шалгарч, дэд байр эзэлсэн түүхэн амжилт үзүүлсэн билээ.
Ийнхүү "AI Changemakers 100x100" хөтөлбөрийг Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү туршлагад тулгуурлан, Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын "AI Skills Coalition" эвслийн хүрээнд, AI Academy Asia-ийн санаачилгаар ерөнхий ивээн тэтгэгч Нэткапитал Санхүүгийн Групп болон хамтран ивээн тэтгэгч Монложистикс группийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна.
Хөтөлбөрийн онцлог: Сургалт нэгдсэн нээлтийн хичээл болон төгсөлтийн "Demo Day" арга хэмжээтэйгээр дараах хоёр зэрэгцээ ангиар явагдана:
- Залуу мэргэжилтнүүдийн анги (25-40 нас): Ажил, мэргэжлийн үйл ажиллагаандаа хиймэл оюуныг шууд ашиглах шаардлагатай залуучуудад зориулагдсан. AI агент болон систем бүтээх, бизнесийн урсгалыг автоматжуулах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах, байгууллагадаа AI нэвтрүүлэлтийг манлайлах чадварт суралцана.
- Их, дээд сургуулийн оюутны анги: Хиймэл оюуны програмчлалын суурьтай болж, хэрэглээний AI аппликейшн хөгжүүлэн, ажил олгогчдын шаарддаг техникийн ур чадварыг эзэмшинэ.
- 20 цахим хичээл бүхий сургалтын хөтөлбөрийг Их Британийн "CPD Certification Service"-ээр магадлан итгэмжлэгдсэн AI Academy Asia-гийн олон улсын болон дотоодын AI судлаачид хамтран гаргасан.
- Хөтөлбөрийн гол цөм нь Capstone төсөл юм. 3-4 хүний бүрэлдэхүүнтэй багууд өөрсдийн ажил, салбар, сургуулийн бодит асуудлыг сонгож, AI шийдэл бүтээн 12 дугаар сарын 26-ны төгсөлтийн Demo Day дээр биечлэн хамгаална.
Яагаад чухал вэ? Дэлхийн Эдийн Засгийн Форумаас (WEF) хиймэл оюун 97 сая шинэ ажлын байр бий болгоно гэсэн бол, ОУВС нийт ажлын байрны 40%-д нөлөөлнө гэж тооцоолжээ. Энэхүү хурдацтай өөрчлөлтийн үед Монголын залуус хиймэл оюуныг хэрэглэгч төдийгүй бүтээгчийн түвшинд эзэмших шаардлагатай байна. Иймд оюутнуудад бодит төслийн туршлага, техник портфолио бүрдүүлж өгөх, харин залуу мэргэжилтнүүдэд байгууллагадаа AI нэвтрүүлэх манлайлал олгох нь хөтөлбөрийн гол зорилго юм.
Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл:
- Хэлбэр: Цахим
- Бүртгэлийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 19-нөөс 31-ний өдрийг дуустал
- Хичээллэх хугацаа: 7 долоо хоног (2026.11.07 - 2026.12.26)
Төлбөр: Хөтөлбөр шалгарсан оролцогчдод үнэ төлбөргүй.
Хэн хамрагдах боломжтой вэ?
- 25-40 насны, ажил мэргэжлийн үйл ажиллагаандаа хиймэл оюуныг нэвтрүүлэх хүсэлтэй залуу мэргэжилтнүүд
- Их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд
- Хиймэл оюуны өмнөх мэдлэг шаардахгүй бөгөөд суралцах хүсэл, тууштай байдлыг голлон үнэлнэ.
Бүртгүүлэх холбоос: https://ai-academy.asia/mn/anket
Хөтөлбөрийн мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл зохион байгуулагч AI Academy Asia-тай нэгдээрэй:
- Вебсайт: www.ai-academy.asia
- Facebook: AI Academy Asia
- Instagram: @ai_academy_asia
- Утас: +976 7505 1055
- И-мэйл: info@ai-academy.asia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
