Зураг
Зураг

"The MongolZ" болон "BC Game Esports" багийн оролцох тэмцээнүүд өнөөдөр эхэлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын Counter Strike-2 тоглоомын манай улсын "The MongolZ" болон Senzu, mzinho нарын тоглож буй "BC Game Esports" багийн оролцох тэмцээнүүд өнөөдөр эхлэх гэж байна.

Тодруулбал Сербийн Белград хотноо хоёрдугаар зэрэглэлийн 1win Private Club-2 тэмцээн энэ сарын 19-нөөс 22-ны хооронд зохион байгуулагдана. Тус тэмцээнд манай улсын "The MongolZ", ОХУ-ын "PARIVISION", "PRIVATE" болон "magic", Шведийн "Alliance", Германы "BIG", Хойд Америкийн "Team Liquid", Украины "Fnatic" зэрэг найман баг нугалааны зарчмаар өрсөлдөнө. Хоёр удаа хожигдсон баг тэмцээнээ өндөрлүүлнэ.

"The MongolZ" багийн хувьд Шведийн "Alliance" багийн эсрэг 17:00 цагаас Во3 журмаар тоглох юм. Энэхүү тоглолтод хожвол Германы "BIG" болон ОХУ-ын "PRIVATE" багийн аль хожсонтой нь маргааш 23:00 цагаас шөвгийн дөрөвт шалгарахын төлөө тоглоно. Харин хожигдвол тэмцээнээс хасагдахгүйн төлөө тоглох шаардлагатай болно.
Тэгвэл Senzu буюу М.Азбаяр, mzinho буюу Б.Аюуш нарын тоглож буй "BC Game Esports" багийн хувьд Румын улсын Бухарест хотноо зохион байгуулагдах гуравдугаар зэрэглэлийн DraculaN Season 7 тэмцээнд оролцож байна. Тэдний В хэсгийн эхний тоглолт өнөөдөр 17:00 цагаас Сербийн Drama Esports багийн эсрэг Во1 журмаар эхэлнэ. Хэсэгтээ хоёр хожил байгуулж чадвал шөвгийн 16-д шалгарах юм.