Зураг
Зураг

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан баримт дэлгэнэ

П.Сайнжаргал, IKON.MN
31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдана. 

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын гадна 

11:00 цагт УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан баримт дэлгэж, АТГ, хууль хяналтын байгууллагад өгнө. 

Монгол шуудангийн байр, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-д

11:30 цагт Харилцаа холбооны салбарын мэргэжлийн байгууллагууд нэгдэн “Мэдээлэл, холбооны мэргэжлийн нэгдсэн холбоо” (МНХ)-г үүсгэн байгуулах хурлыг зохион байгуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт Иргэдийн нэгдлээс УИХ-ыг тараах ард түмний шаардлага хүргүүлж мэдээлнэ. 

Тэнгис кино театрт

16:30 цагт “Цагаан хадны өнгө” баримтат киноны Монгол дахь нээлт болно. Нүүрс тээврийн жолооч эмэгтэй С.Майхүүгийн амьдралыг зургаан жилийн турш баримтжуулсан найруулагч Ч.Хоролдоржийн бүтээл Улаанбаатар олон улсын кино наадмаар үзэгчдэд хүрнэ.