Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын харцага Б.Орхонбаяр, О.Хангай нар найм давж, улсын ГАРЬД цолны болзол хангалаа

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

22:53 2022/07/12

Сэлэнгэ аймгийн Харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм давж, Монгол Улсын ГАРЬД цолны болзол хангалаа. 

Ийнхүү 

  • Увс аймгийн Ховд сумын харьяат, "Сүлд" спорт хорооны бөх, даян аварга Н.Батсуурь
  • Увс аймгийн Давст сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, улсын аварга П.Бүрэнтөгс
  • Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, улсын гарьд цолны болзол хангасан О.Хангай
  • Сэлэнгэ аймгийн Харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, улсын гарьд цолны болзол хангасан Б.Орхонбаяр

нар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт хүч сорихоор тунаж үлдлээ. 

22:43 2022/07/12

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны Наймын даваа өндөрлөлөө.

Шөвгийн найман бөхөөс Наймын даваанд:

зураг
 
Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай улсын аварга С.Мөнхбатаар найм давж, улсын ГАРЬД цолны болзол хангаж, шөвгийн дөрөвт шалгарлаа. 