ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

ХАРЦАГА цолны болзлыг зургаан бөх хангалаа

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны Зургаагийн даваа өндөрлөж, зургаан бөх харцага цолны болзол хангасны гурав нь улсын начин, гурав нь аймгийн цолтой бөхчүүд байна.

Зургаагийн даваанд 

  1. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хорооны бөх, улсын начин Б.Серик аймгийн арслан Э.Сумъяабатыг 
  2. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бөх, улсын начин Л.Лха-Очир аймгийн арслан Х.Оргилболдыг
  3. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Бөх Билэгт" дэвжээний бөх, улсын начин О.Мөнх-Эрдэнэ аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлийг
  4. Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл улсын гарьд Б.Гончигдамбыг
  5. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан Г.Бадрах улсын начин Б.Эрдэнэхүүг 
  6. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх, аймгийн заан Ц.Бямба-Отгон аймгийн заан Э.Батмагнайг тус тус давснаар ХАРЦАГА цолны болзол хангалаа. 
М.Лхагвагэрэл, Г.Бадрах, Ц.Бямба-Отгон нар өнөөдөр шинээр Начин цолны болзол хангаад байсан бол ийнхүү зургаа давж Харцага цолны болзол хангав. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Буриад басганаас [202.9.46.5] 2022/7/12
Казахууддаа амжилт. Надтай дандаа сайн хүмүүс таардаг. Би тэднийг муу хэлж огт чадахгүй. Адилхан л монгол угсаатан.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.173] 2022/7/12
хасагстанчууд буриадуудыг доромжилж өгдөг юм байна лээ оросоор
0 | 1 Хариулах
Зочин [66.181.180.173] 2022/7/12
энэ хасаг залуу хөөрхөн юм. даан ч нөгөө казахстаны хэдэн эргүү хасгууд нь бөх бол хасгийнх. та нар юу юм гээд одоо солиорч өгнө өө
0 | 5 Хариулах
Наташа [77.24.7.205] 2022/7/12
За яах гэж ингэж солиорч байдаг юм
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.215] 2022/7/12
Бүгд бульхай
0 | 0 Хариулах
Зочин [64.119.26.38] 2022/7/12
Serik ch olon jil saihan bairldsandaa. Hartsaga boloh ni bolson2.
3 | 0 Хариулах
хасагбев оролман [192.82.90.31] 2022/7/12
Хөөрхий муу Серик л унаж өгөх хүнгүй ч явсаар байгаад л ирлээ дээ
6 | 2 Хариулах
Зочин [66.181.180.173] 2022/7/12
тэгээд ингэж байгаад хасагстанаас хасаг ч хэлгүй хэдэн хэлгий орос хэлтэй хасгууд монголчуудыг доош нь хийж таашаал авдаг юм аа
0 | 2 Хариулах
Зочин [66.181.161.89] 2022/7/12
za bolioche!naadam bolj bxad soliorodl!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.173] 2022/7/12
иймд одоо унах болсоон
0 | 1 Хариулах